Б.Хүдэрболдыг АТГ-аас шалгаж эхэллээ. 

Б.Хүдэрболдыг АТГ-аас шалгаж эхэллээ. 

Дорноговь аймаг дахь Автотээврийн төвийн даргаар ажиллаж байгаад нийслэл рүү шилжин ирж, удирдах албанд томилогдсон Б.Хүдэрболдыг АТГ-аас шалгаж эхэллээ. 

Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж олон удаагийн үйлдлээр авлига авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, авлигын мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр 48 цагийн хугацаагаар саатуулаад байна.

Улмаар Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаагаар цагдан хорих саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байгаа ба өнөөдөр /2021.09.02/ уг саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцэх гэж байна. 

Түүнчлэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дээр дурдсан Б.Хүдэрболдоос гадна АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүүг албан тушаалаа урвуулж, Увс аймагт хүнд даацын ачааны олон автомашин оношлогоонд оруулж тэнцүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгаж байгаа.

Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс хүргэнээрээ дамжуулан 100 000 ам.долларын авлига авсан АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламыг нэмж шалгаж байгаа ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголын гарааны бизнесийн эко системийг судална 2021-09-02

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэндчилгээ дэвшүүллээ 2021-09-02

Ё.Отгонбаярт ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгов 2021-09-02

Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсон 2021-09-02

2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод 26 сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулжээ 2021-09-02

Б.Хүдэрболдыг АТГ-аас шалгаж эхэллээ.  2021-09-02

Авто машины “азын” дугаараас олсон 2 тэрбум төгрөгийг хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө 2021-09-02

Олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад батламж, мөнгөн шагнал гардууллаа 2021-09-02

2020 оны шилдэг өвлөн уламжлагчид “Хүндэт өргөмжлөл” гардууллаа 2021-09-02

“Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн нээлт өнөөдөр Соёлын яаманд боллоо. 2021-09-02

Гурван сар суулт хийсэн С.Цэвээнд хоёр өрөө байрны түлхүүр гардуулав 2021-09-02