У.Хүрэлсүх: Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой
Ерөнхий сайд коронавирусээс хамаарсан хүндрэл улс оронд үүсээд буй энэ үед Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. 2020.03.27
Мэдээллийн үеэр Ерөнхий сайд "Төсөвт тодотгол хийх үү" гэсэн асуултад “Төсөвт тодотгол хийхгүй. Бүтээн байгуулалтын ажлуудаа танахыг хүсэхгүй байна. Цаана нь ажлын байр, цалин хөлс байгаа. Бүтээн байгуулалтаа зогсоовол энэ бүхэн зогсоно. Хүн амын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ хүмүүстээ нийгмийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Улс оронд хийгдэх бүтээн байгуулалтыг танах нь эдийн засагт эсрэгээрээ хүндрэл дагуулах учраас зогсоохгүй” гэлээ.
Мөн тэрбээр “Монголбанкны ерөнхийлөгч, арилжааны банкуудын удирдлагуудтай уулзсан. Монголбанк бол Засгийн газарт харьяалагддаггүй. Бие даасан хуультай. Бидний удирдлагын гадна байдаг. Тиймээс Ерөнхий сайд хүсэлт тавьсан. Бодлогын хүүг 1 хувь бууруулсан. Дахиж буулга гэж хүсэлт тавина. Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой. Хадгаламжийн хүүгээ бууруулах ёстой. Зээлийн хүүгээ бууруулах ёстой. Олон удаа хүсэлт тавьж байгаа. Хүсэлт хүлээж авахгүй бол Засгийн газар арга хэмжээ авна. Банкууд реформ хийх цаг болсон. Энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг аль аль нь хохирол багатай даван туулах ёстой” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.