Улаанбаатарт үүлшинэ бага зэргийн ороо орно.

Улаанбаатарт үүлшинэ бага зэргийн ороо орно.

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ойрын хоногуудад төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, 4-нөөс 6-нд газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2021 оны 09 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь,  талын  нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 7-12 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн ороо орно. Салхи баруун хойноос  секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна.


2021 оны 09 дүгээр сарын 05-наас 09 дүгээр сарын 09-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7,8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Төрийн өмчит компаиуд ашигтай ажиллах төлөвлөгөө боловсруулж танилцуулна. 2021-09-03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож, үг хэллээ 2021-09-03

Монгол Улсад суугаа Япон Улсын ЭСЯ-наас ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд номуудыг хандивлалаа. 2021-09-03

Монгол Улс, БНСУ хоорондын залуучууд солилцооны цахим хөтөлбөр эхэллээ 2021-09-03

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төвүүдэд зориулалтын автомашинаар халдваргүйтгэл хийв 2021-09-03

Улаанбаатарт үүлшинэ бага зэргийн ороо орно. 2021-09-04

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй 2021-09-04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-09-04

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд 2021-09-04

Монгол, Польшийн бизнес форум болно 2021-09-04

Санзайн авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замыг хязгаарлана. 2021-09-04