Монгол Улс, БНСУ хоорондын залуучууд солилцооны цахим хөтөлбөр эхэллээ

Монгол Улс, БНСУ хоорондын залуучууд солилцооны цахим хөтөлбөр эхэллээ

Монгол Улс, БНСУ хоорондын залуучууд солилцооны цахим хөтөлбөрийг эхлүүллээ.

Энэ жилийн хөтөлбөрийг цар тахлын улмаас цахимаар зохион байгуулж, залуус бие даан, мөн багаар ажиллах, мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох, харилцан суралцах агуулга, үйл ажиллагааг түлхүү тусгасан байна. Тухайлбал, “Цар тахлын дараах амьдрал болон ирээдүйн ажил мэргэжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол, Солонгосын залуу төлөөллөөс бүрдсэн багууд хоёр долоо хоногийн турш цахимаар холбогдон багийн ажил гүйцэтгэх зэрэг шинэлэг хэлбэр, санааг хөтөлбөрт оруулжээ. 

Өмнөх жилүүдийн солилцооны хөтөлбөр нь харилцан зочилж, хоёр улсын түүх, соёл, нийгмийн хөгжлийн ач холбогдол бүхий газраар аялах, ажиглах, харилцах, хамт цагийг өнгөрүүлж харилцан суралцах хэлбэрээр зохион байгуулагдаж байв. 

Хөтөлбөрийг нээж, ХНХ-ын сайд А.Ариунзаяа ярихдаа, “Хоёр орны залуус хувь хүний хөгжил, соёл, урлаг, спорт, техник технологийн дэвшил, нийгмийн хөгжлөөс харилцан суралцах, хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой хөтөлбөр улам хүрээгээ тэлж, олон залуусыг хамруулж, санаачлагч, бүтээлч, манлайлагч байж улс орныхоо хөгжил, дэвшилд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээв.

Хөтөлбөр нь хоёр улсын залуус өөрийн орны түүх соёл, ахуй, ёс заншил, боловсрол, байгаль, нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалт хөгжлийн талаар харилцан таниулж, хоёр орны найрсаг харилцаа, залуусын асуудлаарх хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Барилгачдын баяр”-аар салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодрууллаа 2021-09-03

УОК: Вакцинжуулалтын үр дүнд 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл буурчээ 2021-09-03

Төрийн өмчит компаиуд ашигтай ажиллах төлөвлөгөө боловсруулж танилцуулна. 2021-09-03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож, үг хэллээ 2021-09-03

Монгол Улсад суугаа Япон Улсын ЭСЯ-наас ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд номуудыг хандивлалаа. 2021-09-03

Монгол Улс, БНСУ хоорондын залуучууд солилцооны цахим хөтөлбөр эхэллээ 2021-09-03

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төвүүдэд зориулалтын автомашинаар халдваргүйтгэл хийв 2021-09-03

Улаанбаатарт үүлшинэ бага зэргийн ороо орно. 2021-09-04

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй 2021-09-04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-09-04

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд 2021-09-04