Шинжилгээгээр коронавируст халдварын 3,696 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.04/

Шинжилгээгээр коронавируст халдварын 3,696 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.04/

Сүүлийн 24 цагийн хугацаанд 3696 хүн коронавируст халдвар авсан нь батлагдлаа.

Эдгээрийн 1028 нь Улаанбаатар хотод, 2668 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 2644 иргэн эдгэрсэн бол ковидын нэн хүнд хэлбэрээр 6 хүн нас барж, нийт нас баралт 957 болжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 17 010 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 560, хүүхэд 2561 байна. 

Харин нийт эмчлүүлэгчдийн 11026 нь хөнгөн, 4430 нь хүндэвтэр, 1332 нь хүнд, 222 хүн маш хүнд байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 25499 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмнэлгийн хяналтад байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.