Нөхөх сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээж авах ажил өнөөдөр цагт дуусна.

Нөхөх сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээж авах ажил өнөөдөр цагт дуусна.

Нөхөх сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээж авах ажил өнөөдөр 23.59 цагт дуусгавар болно гэдгийг СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа мэдээлэв. 

Өнөөдөр 12.30 цагийн байдлаар, хоёр нам, нэг бие даан нэр дэвшигч баримт бичгээ СЕХ-нд хүргүүлээд байна. Нийт есөн нам, нэг эвсэл нөхөх сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд баримт бичгийг хүлээн авах цагийн хуваарийг урьдчилан тохирсон байна. Цагийн хуваарийн дагуу нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид баримт бичгээ хүлээлгэн өгөх юм. 

Баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын тав хоногийн дотор СЕХ хуралдаж, нэр дэвшигчдийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана. Уг шийдвэр гарснаас хойш буюу есдүгээр сарын 18-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаар сонгуулийн сурталчилгаа эхлэх юм. 

СЕХ-нд байгуулсан ажлын баг нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч нягтлан, шалгаад, хорооны хуралдаанд танилцуулахаар бэлтгэхээр ажиллаж байна. 

Хэнтий аймгийн 18, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөх сонгуулийн зохион байгуулалтын ажилд 900 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн хувьд, 89 хэсгийн хороотой, 47 мянган сонгогч бүртгэлтэй байгаа юм. Харин Сонгинохайрхан дүүрэг 59 хэсгийн хороотой бөгөөд сонгогчдын тоо эцэслэн гараагүй байна.

Нам, эвсэл, бие даагчдын баримт бичгийг СЕХ дараах хуваарийн дагуу хүлээн авна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.