Нийслэлийн авто замын шинэчлэлийн төслийг дэмжлээ

Нийслэлийн авто замын шинэчлэлийн төслийг дэмжлээ

Нийслэлийн гудамж, авто замын цогц шинэчлэл, нийтийн тээврийн систем, зам тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлага, зураг төсөл, судалгааг багтаасан томоохон төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. 

Төслийн хүрээнд Баянхошуу, "Өнөр" хорооллын замуудыг дөрвөн эгнээ, "Нарны зам"-ыг өргөтгөн, 4-6 эгнээтэй болгохоор төлөвлөөд байна. 

Түүнчлэн, нийтийн тээвэр тусгай замаар явдаг болохоос гадна гэрлэн дохиог шинэчилж, явган хүн, дугуйн замаар зорчигчдод аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх аж. Төслийн нийт санхүүжилт 115 сая ам.доллар бөгөөд 100 сая ам.долларыг гадаадын банкны зээлээр санхүүжүүлэх бол Монголын талаас үлдэж буйг нь гаргана. 

Хотын төвийн авто замын хамгийн их ачаалалтай Энхтайваны өргөн чөлөөний замын даац гэхэд хүчин чадлаасаа 3-4 дахин их байгаа. Иймд "Нарны зам"-ыг өргөтгөж, баруун болоод зүүн тийш 4-6.9 км-ээр уртасгах гэнэ. Мөн Яармаг-ТЭЦ-IY-ийн замыг гүүрээр холбож,  босоо коридор нэмэхээр төлөвлөжээ. 

Энэ мэт нийслэлийн авто замын шинэчлэлийг дэмжих нь зүйтэй гэдэгт НИТХ-ын тэргүүлэгчид санал нэгдэн, дэмжив. Энэ тухай ойрын хугацаанд НИТХ-аар хэлэлцэхэд бэлдэхийг холбогдох албаныханд даалгалаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.