ТҮЦ эрхлэх асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг” байгуулахаар шийдлээ.

ТҮЦ эрхлэх асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг” байгуулахаар шийдлээ.

Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ээр амь зуугчдын холбооноос НИТХ, Засаг дарга болон НИТХ-ын дэргэдэх дэд хороонд хандаж, шаардлага ирүүлсэн байна. 

Тэд шаардлагадаа “Улаанбаатар хотод ТҮЦ ажиллуулахад холбогдох дүрэм, журам тодорхойгүй байдгаас хүндрэл учирч байгаа тул дүрэм, журмыг цэгцэлж өгнө үү” гэжээ.

Одоогоор ТҮЦ ажиллуулахад чиглэсэн хүчин төгөлдөр хууль байхгүй. ТҮЦ ажиллуулж буй хүмүүс НИТХ-аар баталсан “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулах журам”-ын хүрээнд ажиллаж байгаа ч эдгээр нь ХЗДХЯ-ны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй учир журмуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч эхэлжээ.

Цаашид дээрх хоёр журмыг шинээр батлан, 2022 оноос хэрэгжиж эхлэх хуулиудтай уялдуулан зохицуулж, худалдаа үйлчилгээ эрхлэх боломжоор хангаж өгөхийг хүссэн байна. Иймд НИТХ-ын  тэргүүлэгчдийн өчигдөрийн хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ эрхлэх асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг” байгуулахаар шийдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДОРНЫН ЗУРХАЙ: Тангараг тавих, гэр бүрэхэд сайн 2021-09-07

ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан аз жаргалтай байна 2021-09-07

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-09-07

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд 2021-09-07

Улаан-Уул сумын ойролцоо 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө.  2021-09-07

ТҮЦ эрхлэх асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг” байгуулахаар шийдлээ. 2021-09-07

Ч.Ундрам: Aгаарын тээврийн компаниа зөвшөөрвөл УБ Сөүлийн чиглэлийн нислэг хэвийн үйлдэх боломжтой болно. 2021-09-07

Улсын хэмжээнд жишиг Насан туршийн боловсролын төв ашиглалтад орлоо 2021-09-07

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захиралтай уулзав 2021-09-07

Цар тахалтай тэмцэхэд олон талт механизмаар дамжуулан хамтран ажиллана 2021-09-07

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ тэргүүтэй тамирчид эх орондоо ирлээ 2021-09-07