Гавьяат тамирчин Э.Содномпилжээ тэргүүтэй тамирчид эх орондоо ирлээ

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ тэргүүтэй тамирчид эх орондоо ирлээ

"Токио-2020" зуны Паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд алтан медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ тэргүүтэй тамирчид эх орондоо ирлээ.

Э.Содномпилжээ 245 кг-ын жинг амжилттай өргөж, Паралимпын наадмын дээд амжилтыг тогтоож, алтан медаль хүртсэн юм. Тэрбээр "Жиндээ нэгд явж байсан учраас сэтгэлзүй өндөр, бэлэн байсан. 250 кг-ыг өргөнө гэсэн бодолтойгоор орсон, боломж 100 хувь байсан. Дасгалжуулагчдаа, Монголын шигшээ багийнхандаа баярлалаа. Парисын олимп болоход гуравхан жил үлдсэн байна. Ард түмнээ баярлуулахын төлөө хичээнэ" хэмээн ярилаа.

Түүний дасгалжуулагч Д.Баттулга "Эхлэх жингээ олон өдөр бодож, тооцоолсон. 243 кг-аар ч эхлэх боломжтой байсан. Арын тамирчдын захиалгаас их хамаарсан. Манай тамирчин өнгөрсөн зургаадугаар сард ковид тусч, 14 хоног эмнэлэгт хэвтсэн. Их сульдсан, хүч алдсан. Халдвар аваагүй байсан бол 245 кг-аар эхэлж, хоёр дахь оролтоо 250 кг-аар хийх өндөр бодолтой байсан. Олимп их хатуу байдаг юм байна" гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ТҮЦ эрхлэх асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг” байгуулахаар шийдлээ. 2021-09-07

Ч.Ундрам: Aгаарын тээврийн компаниа зөвшөөрвөл УБ Сөүлийн чиглэлийн нислэг хэвийн үйлдэх боломжтой болно. 2021-09-07

Улсын хэмжээнд жишиг Насан туршийн боловсролын төв ашиглалтад орлоо 2021-09-07

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захиралтай уулзав 2021-09-07

Цар тахалтай тэмцэхэд олон талт механизмаар дамжуулан хамтран ажиллана 2021-09-07

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ тэргүүтэй тамирчид эх орондоо ирлээ 2021-09-07

Өргөмжит консул Пиеро Бардацциг “Найрамдал” медалиар шагналаа 2021-09-07

Шинжилгээгээр коронавируст халдварын 3963 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.07/ 2021-09-07

“ICT EXPO” үзэсгэлэн есдүгээр сарын 17-19-нд зохион байгуулна. 2021-09-07

УИХ-н нөхөн сонгуульд өрсөлдөхөөр 17 нэр дэвшигч материалаа өгчээ 2021-09-07

Оюутны ёкозүна П.Дэлгэрбаяр мэргэжлийн сүмод хүч үзнэ 2021-09-07