Өргөмжит консул Пиеро Бардацциг “Найрамдал” медалиар шагналаа
Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмэр, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад гаргасан хичээл зүтгэлийг нь үнэлэн Бүгд Найрамдах Итали Улсын Тоскана муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Пиеро Бардацциг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагналаа.
Медалийг Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж энэ сарын 2-нд гардуулсан байна. Тэрбээр манай улсын Өргөмжит консулаар 6 жил ажиллахдаа хоёр талын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Тоскана төдийгүй хөрш зэргэлдээ мужид оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.