Барилга барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байршлууд

Барилга барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байршлууд

Нийслэл Улаанбаатар хотын Эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар болсон. Үүнтэй уялдуулан нийслэлийн төвийн бүс болоод Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт барилга барих, газар эзэмшиж, ашиглах  зөвшөөрлийг шинээр олгохыг хориглосон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/653 дугаар захирамжийн дагуу иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар (Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар) нутаг болон доорх  схем зурагт үзүүлсэн байршилд шинээр газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байхаар заасан юм.

Ингэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээний барилга, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, зам, замын байгууламж, тохижилт, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл хугацаанд түр зогсоогоод байгаа юм.

Захирамж гарахаас өмнө эхэлсэн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрөл болон улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх аливаа төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил зогсохгүй хэвийн үргэлжилнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Боомтуудаар өдөрт дунджаар 40 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч байна 2021-09-08

Гурван хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн зээлийг махны нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдэд олгоно 2021-09-08

Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэнэ 2021-09-08

Нийслэл, дүүргийн Газрын албатай холбоотой гомдол хамгийн их байна 2021-09-08

"Русский дом"-ын гаднах талбайд Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалыг мөнхжүүлэх хөшөө босгоно 2021-09-08

Барилга барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байршлууд 2021-09-08

Зэвсэгт хүчний буудлагын аваргууд тодорлоо 2021-09-08

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг энэ ондоо багтаан Яармаг руу нүүлгэхийг үүрэг болголоо 2021-09-08

“Ятгах тусам нягтал-2021” аяны хэлэлцүүлэг боллоо 2021-09-08

Улаанбаатарт 14-16 хэм дулаан байна 2021-09-09

ДОРНЫН ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх, үс засуулбал эд малтай баялаг төгс болно 2021-09-09