"Русский дом"-ын гаднах талбайд Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалыг мөнхжүүлэх хөшөө босгоно
!["Русский дом"-ын гаднах талбайд Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалыг мөнхжүүлэх хөшөө босгоно](http://olnodo.com/media/post/2021-09/D6oKMEjrSMd2flHyoCnFCjmMybkX0sPFZMb5thHP.jpeg)
Улаанбаатар дахь "Русский дом" Аугаа их эх орны дайнд оролцсон Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалыг мөнхжүүлэх "Алтан хөшөө”-ний шилдэг загварыг шалгаруулжээ.
Улаанбаатар дахь "Русский дом" буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн гадна талбайд Монголоос дайнд мордсон монгол иргэд, оросын эх орон нэгтнүүдийн гэгээн дурсгалд зориулсан дурсгалын хөшөөний шав тавих ёслол 2020 оны 6 дугаар сарын 22-нд болж байсан билээ.
Цар тахлын үеийн хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалын “Алтан хөшөө”-ний шилдэг загварыг сонгон шалгаруулах уралдаан бүтэн жилээр хойшилсон байна. Ийн өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд зарлагдаж, шилдэг загварыг шалгаруулсан бөгөөд Монгол, Оросын цэргийн түүхчид болон архивын байгууллагууд хамтран ажиллаж эх орны дайнд оролцсон цэрэг эрсийн нэрсийг тодруулж тус хөшөөнд сийлэхээр баталгаажуулж байгаа аж.
Ташрамд дуулгахад, дээрх хөшөөний бүтээн байгуулалтад хамтран ажиллах байгууллагуудын төлөөлөл болон түүх судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг энэ баасан гарагт Улаанбаатар дахь “Русский дом”-д уулзалт хийхээр товложээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.