”Солонгос улсад суралцацгаая” цахим үзэсгэлэн МУИС-ийн Төв номын санд болно

”Солонгос улсад суралцацгаая” цахим үзэсгэлэн МУИС-ийн Төв номын санд болно

БНСУ-ын Элчин сайдын яам, Олон улсын боловсролын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулж буй ”Солонгос улсад суралцацгаая” цахим үзэсгэлэн МУИС-ийн Төв номын санд энэ сарын 10, 11, 13, 14-нд болно.

Үзэсгэлэнгийн үеэр БНСУ-ын төрийн болон хувийн хэвшлийн 60 гаруй шилдэг их дээд сургуулийнхантай орчуулагчаар дамжуулан цахимаар холбогдож, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж бий эсэх болон хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторт элсэн суралцахад хэрэгтэй мэдээ мэдээллийг хүлээн авах боломжтой.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэн оюутан залууст нээлттэй байх юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.