УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачевтой уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачевтой уулзав

Парламентын дарга нарын Дэлхийн V бага хуралд оролцож буй УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачевтой 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОХУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй нь түүхэн ач холбогдолтойг тэмдэглэж, ойг тэмдэглэх хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулж, эхний уулзалтаа ойрын хугацаанд хийх нь чухал гэж талууд санал нэгдэв.

Уулзалтын үеэр талууд хоёр талын, хамтын ажиллагааны бусад асуудал болон олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцов.

 

Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-09-09

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд 2021-09-09

”Солонгос улсад суралцацгаая” цахим үзэсгэлэн МУИС-ийн Төв номын санд болно 2021-09-09

“Монгол Улс ба Нэгдсэн үндэстний байгууллага” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдааны удирдамж 2021-09-09

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасна 2021-09-09

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачевтой уулзав 2021-09-09

Шинэ технологи боловсруулж, өвөрмөц санаачилга гаргасан иргэдтэй уулзав 2021-09-09

Шинжилгээгээр коронавируст халдварын 3680 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.09/ 2021-09-09

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Д.С.Песковтой уулзав 2021-09-09

Нийслэлд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийг байгууллаа 2021-09-09

Бага насны хүүхдүүдийг маргаашаас томуугийн вакцинд хамруулна 2021-09-09