Иргэд цахим залилангийн хохирогч болж 27.4 тэрбум төгрөг гадаад руу алджээ

Иргэд цахим залилангийн хохирогч болж 27.4 тэрбум төгрөг гадаад руу алджээ

Цахим гэмт хэргээс сэргийлэх зорилготой “Ятгах тусам нягтал-2021” аяны хүрээнд “Цахим орчин дахь залилах гэмт хэрэг” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран зохион байгууллаа. Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд цахим үйлчилгээний тоо олширч, түүнийг дагасан цахим залилангийн гэмт хэргийн гаралт, төрөлжилт нэмэгдсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдэлгэр “Манай улсад цахим орчинд залилангийн гэмт хэрэг гарах нь элбэг байна. Ялангуяа азтан шалгаруулах замаар хууран мэхлэх, онлайн шоп ажиллуулах, пира­мид тогтолцоотой сүлжээнд элсүүлж залилах зэрэг гэмт хэргийг дурдаж болох юм” хэмээв.

Нийслэлд залилангийн гэмт хэрэг өмнөх онтой харьцуулахад эхний найман сарын байдлаар 12.1 хувиар өссөн үзүүлэлттэй гэдгийг ЦЕГ-ын 2021 оны гэмт хэрэг зөрчлийн мэдээнд тусгажээ. Цахим гэмт хэрэг дотроо төлбөрийн картын мэдээллийг ашиглан онлайн төлбөр тооцоо хийх, АТМ болон ПОС машины дутуу хэрэглээ, хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага олон улсын их хэмжээний мөнгөн гуйвуулга шилжүүлэх үед крипто валютын худалдан авалт зэргийн талаар хангалттай мэдлэггүйгээс шалтгаалсан гэмт хэрэг давамгайлжээ.

Иргэдийн санхүүгийн мэдлэг дутмаг байгаа нь залиланд шууд өртөх эрсдэлийг дагуулж байгаа аж. 2017-2021 оны байдлаар цахим залилангийн гэмт хэрэгт 27.4 тэрбум төгрөгийг гадаад руу шилжүүлж алдсан байна. Гадаадад оршин суугаад мөнгөө алдсан эсвэл гадаадын улсууд руу шилжүүлэг хийсэн залилангийн хэргийг мөрдөхөд ихээхэн хүндрэлтэй байдгийг ЦЕГ-аас дурдсан юм. Цахим гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэлбэрээс нь хамаарч 12 жил хүртэлх хугацаанд хорих эсвэл 450 нэгжээс 40 мянган нэгж хүртэлх мөнгөн торгууль ногдуулдаг байна.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-09-10

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд 2021-09-10

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргалаа. 2021-09-10

Уртасгасан цагийн хуваариар ажилладаг эмийн сангууд 2021-09-10

Л.Нинжжамцыг Парламентын сурталчилгаа мэдээллийн төвийн даргаар томиллоо 2021-09-10

Иргэд цахим залилангийн хохирогч болж 27.4 тэрбум төгрөг гадаад руу алджээ 2021-09-10

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд 24 цагийн хугацаанд 5989  иргэн хандсан 2021-09-10

Чингэлтэй дүүргийн зарим байрны гадна тохижилтын ажил бүрэн дууслаа 2021-09-10

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. 2021-09-10

Шинжилгээгээр коронавируст халдварын 2009 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.10/ 2021-09-10

Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2021-09-10