УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.
![УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.](http://olnodo.com/media/post/2021-09/i8pcBEhwn8MUzsSExzEPk6knAi3kUXzJPxPDqaVK.jpeg)
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байгаатай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.
УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор, 1937 оны есдүгээр сарын 10-нд улс төрийн хилс хэрэгт иргэдийг хэлмэгдүүлж эхэлсэн энэ өдрийг төлөөлүүлж "Хэлмэгдэгсдийн өдөр"-ийг тэмдэглэж, тэдний дургалыг хүндэтгэх өдөр болгон зарласан юм. 1922-1990 оны хооронд буюу ардчилсан хувьсгал хүртэлх хугацаанд улс төрийн хэргээр хэлмэгдүүлсэн үеийг авч үздэг. Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр, энэ хугацаанд 37 мянган хүн хэлмэгдсэн гэх тооцоо гарснаас 30 мянга гаруйг нь хилс хэрэгт гүтгэсэн гэдгийг тогтоожээ. Өнөөдрийн байдлаар 31 357 иргэнийг хэлмэгдсэнд тооцож цагаатгаад байна. Үүнээс давхардсан тоогоор нийт 19 434 иргэнд 80 тэрбум 565 сая төгрөгийн нөхөх олговор, бусад дэмжлэг олгоод байна.
Хэлмэгдэгсдийн хөшөөнд АН-ын бүлгийн гишүүдээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөсөн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.