Шинжилгээгээр коронавируст халдварын 3240 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.0.11/
Сүүлийн 24 цагийн хугацаанд 3240 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 1231 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, коронавируст халдвар хавсарсан шалтгаант хэлбэрээр 6 эмэгтэй, 8 эрэгтэй, нийт 14 хүн энджээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1705 нь Улаанбаатар хотод, 1535 нь орон нутагт бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 21 334 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 3405, хүүхэд 3085 байна.
Харин нийт эмчлүүлэгчдийн 13 962 нь хөнгөн, 5457 нь хүндэвтэр, 1649 нь хүнд, 266 хүн маш хүнд оноштой байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 39 792 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.