“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт энэ сарын 13-нд Төрийн ордонд болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлэх бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн орчны шинэтгэл” сэдвээр үг хэлэх бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 18-нд Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзсан юм.
Тэрбээр ажлын байр бий болгож, татвар төлөн эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийнхэнд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг хамтдаа ярилцаж, гарах гарц, шийдлээ тодотгох нь зүйтэй гэж үзсэн. Мөн төрийн тэргүүний хувьд зөвлөлдөх уулзалтаас гарах зөвлөмжийн заалт бүрийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газарт шаардлага тавьж ажиллахаа хэлж байсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн ажлын дэд хэсэг хуралдлаа 2021-09-11

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Ногоон алт - малын эрүүл мэнд” төслийн хаалтын цахим арга хэмжээнд оролцлоо 2021-09-11

Монгол Улс, БНСУ-ын харилцаа нэг шат ахиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрлээ 2021-09-11

Шинжилгээгээр коронавируст халдварын 3240 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.0.11/ 2021-09-11

Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2021-09-11

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно 2021-09-11

БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньруй "Эрдэнэс Монгол" ХХК-д зочиллоо 2021-09-11

Улаанбаатарт 20-22 градус дулаан байна. 2021-09-12

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн 2021-09-12

Шинжилгээгээр коронавируст халдварын 2771 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-09-12

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-09-12