БНСУ-д байгаа иргэд утсаар залилан хийгч этгээдүүдээс болгоомжилно уу
БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаад иргэн, харъяатын газрын нэрийг хуурамчаар ашиглан утасны залилан буюу voice phishing хийх гэж оролдсон тохиолдол илэрсэн талаар анхааруулаад байна.
1.Олон улсын дуудлага буюу 006 гэсэн дугаараас залгаж "иммигрэйшнээс баталгаат илгээмж явуулсан тул шалгахыг хүсвэл 0 товч дээр дарна уу" гэсэн автомат хариулагч дуугарна.
2. 0 товчийг дармагц мэдээллийн ажилтантай холбогдох ба таны утасны төрлийг асуусны дараагаар дуудлага шууд тасарч байна.
Анхааруулга :
- Тус дуудлагыг хүлээн авч хариулсан тохиолдолд хувийн мэдээлэл алдагдах төдийгүй гэмт хэрэгт хэрэглэгдэх, утас вирустах зэрэг аюултай болохыг анхаарна уу.
- БНСУ-ын ХЗГИХГ-аас автомат хариулагчтай дуудлага ашиглан баталгаат шуудан явуулдаггүй ба олон улсын дугаар буюу 006-гаар эхэлсэн дугаар ашигладаггүй болно.
- Утасны төрөл болон гадаад иргэний үнэмлэхний дугаар, дансны дугаар зэрэг хувийн мэдээллийг түүнчлэн асуудаггүй болно
- Үл мэдэгдэх дугаараас дуудлага ирсэн тохиолдолд хариулахгүй байхын сацуу заасан апп эсвэл линкрүү орохгүй байна уу.
*Хэрэв сэжиг бүхий дугаараас дуудлага ирсэн тохиолдолд 112 (цагдаагийн газар) 1301 (шүүх прокурорын газар) дугаарт залгаж мэдэгдэхийг хүсье.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.