БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1,433 тохиолдол илэрсэн
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 9 дүгээр сарын 13-ны 00.00 цагийн байдлаар 1,433-аар нэмэгдэж нийт 274,415-д хүрэв.
\Шинээр илэрсэн 1,433 тохиолдлын 24 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 245,505 (+1,046) иргэн эдгэрсэн бол 2,360 (+1), иргэн нас барсан. Тусгаарлалтад 26,550(+386) иргэн байна.
Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх эхний ээлжийн тарилгад 21,645 хүн хамрагдаж 33,152,722 хүн, хоёрдугаар ээлжийн тарилгад 25,443 хүн хамрагдаж нийт 20,061,878 хүн бүрэн тунд хамрагдаад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.