Хятадын Шанхайд “Чанту” хар салхины улмаас бүх нислэгээ цуцалжээ.
Хятадын Шанхай хотын эрх баригчид “Чанту” хар салхины улмаас 331 мянга орчим хүнийг хотын эрэг орчмын аюултай бүсээс нүүлгэн шилжүүллээ гэж гамшгийн уршгаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб мэдээлжээ.
Энэ улирлын 14 дэх хар салхи болох “Чанту” одоо Шанхай хотоос зүүн зүгт 117 км-ийн зайд байгаа бөгөөд цагт 5 км-ийн хурдтай хотын хойд хэсгийг чиглэн ойртож байгаа аж.
Даваа гаргийн өглөөнөөс эхлэн Шанхайд хүчтэй аадар бороо орж, хүчтэй салхилж байгаа бөгөөд цаг агаарын аюулын улбар шар түвшинг зарласан байна. Даваагаас мягмар гарагт шилжих шөнө хотын зарим дүүргүүдэд 250 мм хур тунадас унажээ. Хар салхины улмаас эрх баригчид Шанхайн “Диснейлэнд” зэрэг 100 гаруй аялал жуулчлалын газрын үйл ажиллагааг зогсоосон байна.
Шанхай хотын Пудун олон улсын нисэх онгоцны буудал даваа гарагт орон нутгийн цагаар 11:00 цагаас эхлэн бүх нислэгээ цуцалжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.