БНСУ-д нийт хүн амын 68.1 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд бүрэн хамрагджээ.

БНСУ-д нийт хүн амын 68.1 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд бүрэн хамрагджээ.

БНСУ-д 34.97 сая хүн буюу нийт хүн амын 68.1 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд, 21.16 сая хүн /41.2 хувь/ бүрэнхамрагджээ. Тус улс нь “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөртөө “Moderna”, “Pfizer”, “AstraZeneca”, “Janssen” компанийн вакцинуудыг хэрэглэж байна.

Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын мэдээлснээр, улсын хэмжээнд вакцины эхний тунд хамрагдсан хүний тоон үзүүлэлт энэ долоо хоногт 70 хувьд хүрэх төлөвтэй байна. БНСУ-ын эрх баригчдын хувьд ирэх 11 дүгээр сар гэхэд нийтийн дархлаа тогтоох зорилт тавиад буй юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр илэрсэн тохиолдлуудын 717 нь Сөүлд, 652 нь тус хоттой зэргэлдээ орших Гёнги мужид, 137 нь баруун нутгийн боомт хот Инчеонд илэрчээ. Мөн улсын хоёр дахь том хот болох Бусанд 56 тохиолдол, зүүн өмнөд нутгийн Тэгү хотод 47 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн хоногт халдварын 22 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээр ийм тохиолдлын тоо 14049-т хүрчээ. Харин хүнд өвчтөнүүдийн тоо өмнөх өдрийнхөөс хоёроор буурч, 348 болжээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 252 038 хүн бүрэн эдгэрч, тусгаарлалтаас гарсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-н Ерөнхийлөгч Мүн Жэ Ин: 2050 он гэхэд хуванцар хог хаягдлаа 100 хувиар бууруулна 2021-09-15

БНСУ-ын Ерөнхийлөгч BTS хамтлагийн гишүүдэд элчин төлөөлөгчийн дипломат папспорт гардуулан өглөө 2021-09-15

БНАСАУ-ын цэргийнхэн галт тэрэгнээс пуужин харвах туршилт хийлээ 2021-09-16

БНСУ, БНХАУ хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов. 2021-09-16

БНСУ шумбагч онгоцны баллистик пуужин амжилттай туршлаа 2021-09-16

БНСУ-д нийт хүн амын 68.1 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд бүрэн хамрагджээ. 2021-09-16

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1943 тохиолдол илэрсэн 2021-09-16

БНСУ-ын BTS хамтлагийн дуучин Жонгүг төрсөн ахдаа 3 тэрбум воны байраа бэлэглэсэн байна. 2021-09-16

БНСУ, Японы дипломатчид Солонгосын хойгийн талаар хэлэлцжээ 2021-09-17

БНАСАУ цөмийн зэвсэгт зориулсан уран баяжуулах гол объектоо өргөжүүлж буйг хиймэл дагуулаас ирүүлсэн 2021-09-17

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хамтаар “BTS” хамтлаг НҮБ-ын үйл ажиллагаанд оролцоно 2021-09-20