БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1943 тохиолдол илэрсэн
БНСУ-д өнгөрсөн хоногт шинээр илэрсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 2000 мянгаас буурчээ. Гэвч нийслэлийн бүсэд халдвар тархсан хэвээр байгаатай холбоотойгоор удахгүй болох ургацын баярын дараа халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэж болзошгүйд эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд санаа зовниж байна.
Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд "COVID-19" халдварын 1943 тохиолдол илэрсний 1921 нь дотоодод халдварлажээ. Ингэснээр халдварын нийт тохиолдлын тоо 279 930-д хүрсэн байна.
Энэ нь өмнөх өдөр халдварын 2080 тохиолдол илэрсэнтэй харьцуулахад буурсан үзүүлэлт болсон хэдий ч халдварлах чадвар өндөр “Дельта” хувилбар тархсах болсонтой холбоотойгоор улсын хэмжээнд өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр сар гаруйн турш 1000 даваад байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын улмаас зургаан хүн нас барсан байна. Улсын хэмжээнд нас баралтын түвшин 0.85 хувьтай байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.