БНСУ инновацийн индексээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгджээ.

БНСУ инновацийн индексээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгджээ.

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн оюуны өмчийн байгууллагын /WIPO/ гаргадаг “Дэлхийн инновацийн индекс 2021” тайланг даваа гарагт танилцуулжээ.

Тайланд дурдсанаар, БНСУ инновацийн индексээр Ази тивд тэргүүлсэн бөгөөд дэлхийд тавдугаарт эрэмбэлэгджээ. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын гаргадаг уг тайланд дэлхийн 130 орчим орныг эдийн засгийн шалгуур үзүүлэлтэд тулгуурлан эрэмбэлсэн байна.

БНСУ Ази тивийн хэмжээнд Сингапур, Япон, Хятад зэрэг улс орнуудыг тэргүүлсэн бол дэлхийд Швейцарь, Швед, АНУ, Их Британи зэрэг орнуудын араас тавдугаар байранд жагсжээ.

Азийн дөрөв дэх том эдийн засагтай улс болох БНСУ өнгөрсөн онд инновацийн индексээр аравдугаарт жагсаж байсан бол энэ оны байдлаар топ тавын жагсаалтад багтсан байна.

Энэхүү амжилтад тус улсын “K-Pop” хөгжмийн урсгал, олон ангит киноноос гадна “Samsung Group”-ийн дэлхийн технологийн зах зээлд эзэлж буй байр суурь нөлөөлсөн болохыг дурджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ, Японы дипломатчид Солонгосын хойгийн талаар хэлэлцжээ 2021-09-17

БНАСАУ цөмийн зэвсэгт зориулсан уран баяжуулах гол объектоо өргөжүүлж буйг хиймэл дагуулаас ирүүлсэн 2021-09-17

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хамтаар “BTS” хамтлаг НҮБ-ын үйл ажиллагаанд оролцоно 2021-09-20

БНСУ-ын “BTS” хамтлаг цахим тоглолт зохион байгуулна. 2021-09-20

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой дээд түвшний хэлэлцээ хийв 2021-09-21

БНСУ инновацийн индексээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгджээ. 2021-09-21

БНСУ-ын “Hyundai Motor” компани эрсдэлтэй 25000 “Kona” цахилгаан автомашиныг эргүүлэн татжээ. 2021-09-22

БНСУ, АНУ, Японы дипломатчид лхагва гарагт уулзжээ. 2021-09-23

БНСУ-ын “BLACKPINK” хамтлагийн Лиза хүүхдүүдийн боловсролыг дээшлүүлэх ажилд дэмжлэг үзүүлнэ 2021-09-24

БНСУ-ын “BTS” хамтлаг НҮБ-ын төв байранд хит дуугаа дуулсан 2021-09-24

БНСУ-ын нийлэл Сөүл хотод “COVID-19” халдварын 907 тохиолдол илэрсэн 2021-09-24