БНСУ-ын нийлэл Сөүл хотод “COVID-19” халдварын 907 тохиолдол илэрсэн
Сөүлд сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 907 тохиолдол илэрснээс 903 нь дотоодод халдварлажээ. Өмнө нь есдүгээр сарын 14-нд халдварын хамгийн олон буюу 808 тохиолдол илрээд байсан юм.
Ингэснээр 9.58 сая гаруй оршин суугчтай нийслэлд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын тоо 94 728-д хүрч байна. Мөн улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2434 тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
БНСУ-д энэ долоо хоногийн даваагаас лхагва гарагт болсон Ургацын баярын үеэр олон сая хүн орон даяар аялж жуулчилсны дараа халдварын үзүүлэлтүүд ийнхүү өсөөд байна. Түүнчлэн лхагва гарагт шинжилгээнд хамрагдсан хүний тоо ч мөн эрс нэмэгджээ.
Тодруулбал, өнгөрсөн бямба гаргаас мягмар гаргийн хооронд өдөрт 30-50 мянган хүн коронавирусний шинжилгээнд хамрагдаж байсан бол өнгөрсөн хоногт 81 599 хүн шинжилгээ өгсөн гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд илэрсэн халдварын шинэ тохиолдлуудын 72.3 хувь нь Гёнги муж, Инчеон хотыг хамардаг Сөүл хотын бүсэд бүртгэгджээ. Энэхүү бүсэд улсын нийт хүн амын /52 сая/ тэн хагас нь оршин суудаг юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.