Гадаад иргэдэд цахимаар виз олгож эхэллээ
Монгол Улсын цахим визийн системийг нэвтрүүлэх Electronic Visa Application System-ийг энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн талаар БОАЖЯ мэдээлэв.
Цахим системээр 30 хүртэл хоногоор зорчих гадаадын 36 улсын иргэнд аялал жуулчлал /К2/, спорт, соёл урлагийн арга хэмжээнд оролцох /К4/, дамжин өнгөрөх /К6/ ангиллын визийг олгоно.
Засгийн газраас энэ оны долоодугаар сарын 192 дугаар тогтоолоор, "Монгол Улсын виз олгох журам"-ыг шинэчлэн баталсан юм. "Монгол Улсын цахим визний загвар","Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт"-ыг Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталж, есдүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.