Хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолоор “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах тусламж дэмжлэг үзүүлэх журам” батлагдсан. Тус журмын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/257 дугаар тушаалаар Хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг байгуулагдан, Ковид 19 цар тахлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөлттэйгээр ажиллаж байна.
Хүүхэд хамгааллын салбар дундын өнөөдрийн хуралдаанаар:
- УОК-ийн дарга, Шадар сайдын 2021 оны А/57 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх түр журам”-ын хэрэгжилт, Цар тахлын үед хүүхдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, Цар тахлын үе дэх боловсролын үйлчилгээний талаарх мэдээлллийг холбогдох байгууллагууд танилцуулж, хэлэлцүүлэв.
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинээр оруулж буй Гамшиг, онцгой нөхцөл байдлын үе дэх хүүхэд хамгаалал зүйл, заалтыг ХНХЯ-аас танилцуулж, салбар дундын бүлгээс санал авлаа.
Салбар дундын бүлгийн дарга, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар “Коронавируст халдвар /ковид-19/-т цар тахлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх түр журам”-ын хэрэгжилт, Газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх болон бусад асуудлаар 10 үүрэг чиглэлийг өгөв.
Эх сурвалж: ХНХЯ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.