Нийслэлд гурав хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй

Нийслэлд гурав хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар А/753 тоот захирамж гаргалаа.

Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох, мөн соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай тусгажээ. Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн хувьд тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөрт шилжүүлэн, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-10-08

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд 2021-10-08

Эмнэлгийн бус зориулалтын өрөө, тасалгаагаа суллан, ор дэлгэж, өвчтөнүүдийг эмчилж байна 2021-10-08

Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-ны хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг гардууллаа 2021-10-08

Хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн ээлжит хуралдаан боллоо 2021-10-08

Нийслэлд гурав хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй 2021-10-08

ШӨХТГ: Шатахууны нөөц тасалдал, хомсдол үүсэх хэмжээнд биш гэдгийг тогтоолоо 2021-10-08

Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын хамтарсан удирдах хорооны зургаадугаар уулзалт болов 2021-10-08

Үдээс өмнө цагаан, үдээс хойш цэнхэр амны хаалт зүүх уриалга дэвшүүллээ 2021-10-08

“Бид дижитал иргэд” төслийг хамтран хэрэгжүүлнэ 2021-10-08

“Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сард болно. 2021-10-08