БНСУ-д нэвтрэх иргэн тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт хэрхэн гаргах вэ?
БНСУ-д нэвтрэх иргэд хэрхэн тусгаарлалтаас чөлөөлөгдөх хуудсыг авах талаар лавлагаа мэдээллийг ихээр сонирхож байгаатай холбогдуулан Монгол улсад суугаа БНСУ-ын Элчин сайын албан ёсны мэдээллийн хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
ДЭМБ-с яаралтай горимоор зөвшөөрсөн Pfizer, Janssen, Moderna, Astrazeneca, Covishield, Sinopharm, Sinovac вакцины бүрэн тунг зөвхөн нэг улсад хийлгээд 14 хонож буй иргэн тусгаарлалалтаас чөлөөлөх хуудас мэдүүлэх эрхтэй бөгөөд мэдүүлснээс хойш материал шалгах, олгох зэрэгт шаардагдах хугацааг харгалзан үзэж хамгийн багадаа долоо хоногийн өмнө хүсэлт гаргах хэрэгтэй.
Хүсэлтийг имэйл илгээх эсвэл өөрийн биеэр (урьдчилж цаг авах) ирж өгөх боломжтой. Амралтын өдөр хүсэлт хүлээн авахгүй.
- Имэйлээр хүсэлт гаргах тохиолдолд БНСУ-ын ЭСЯ-ны цахим хаяг(kormg_qe@mofa.go.kr)-руу бүрдүүлсэн материалаа илгээх
Тусгаарлалтаас чөлөөлөх хуудсыг Солонгост очсоны дараа мэдүүлэх болон олгох боломжгүй.
БНСУ-д нэвтрэх гэж буй иргэд зорчих шалтгаанааас үүдэн бүрдүүлэх бичиг баримт нь өөр өөр тул дэлгэрэнгүй мэдээлллийг энд дарж аваарай.
- Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд
- Торгууль ногдуулах, хил дээрээс буцаах, эмчилгээний төлбөр нэхэмжлэх зэрэг арга хэмжээ авна
- Вакцины гэрчилгээ хуурамчаар үйлдсэн тохиолдолд эрүүгийн хуулын (137, 231, 234-р заалт), Хорио цээрийн тухай хууль (42, 47, 49-р заалт) зөрчсөнөөр тооцож 5 хүртэлх жилээр хорих ял эсвэл 10 сая хүртэлх воноор торгох, хилийн шалган нэвтрэх тухай хуулийн дагуу буцаах арга хэмжээ авна.
Вакцинд бүрэн хамрагдсан иргэн хилээр нэвтрэх журам түүнтэй холбоотойгоор нийтлэг асуулт хариултыг та бүхэнд хүргэж байна.
Асуулт 1. Бизнес эрхлэгчдийг дэмжих “Тусгаарлалтаас чөлөөлөгдөх журам”-д ямар өөрчлөлтүүд орсон бэ?
○ Хилийн чандад вакцинд бүрэн хамрагдсан бизнес эрхлэгч чухал ажил хэргээр тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд, шинэ хувилбарын вирус илэрсэн улсад оршин суугаа хэдий ч шинэ хувилбарын вирус илэрхээс өмнө нь үйлчилж байсан журам үйлчилнэ.
- Энэ нь тухайн ажил хэрэг зайлшгүй, нэн яаралтай гэсэн тохиолдолд, 1) Тухайн компанийн ажилтан хэн нь ч хүсэлт гаргах боломжтой, 2) Гэрээнд гарын үсэг зурах, шинээр тоног төхөөрөмж суурилуулах зэрэг биечлэн очих шаардлагатайгаас бусад тохиолдолд ч гэсэн хүсэлт гаргах боломжтой
Асуулт 2. Шууд хамаарал бүхий гэр бүлд ах, эгч болон дүү хамаарах уу?
○ Солонгос улсад оршин суугаа шууд хамаарал бүхий гэр бүлд өөрийн эхнэр/нөхөр, эцэг эх, эмэг эх өвөг эцэг, хүүхэд, бэр, хүргэн, ач зээ(ах, дүүг оруулахгүй) (Хамрах хүрээ нэмэгдэх эсэх нь халдвар хамгаалалтын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөнө)
Асуулт 3. Тусгаарлалтаас чөлөөлөгдөх журмыг өргөтгөн хэрэгжүүлэхэд ‘Шууд хамаарал бүхий гэр бүл дээрээ зочлох’ гэсэн журам шинээр нэмэгдсэн, энэ нь зөвхөн хилийн чандад оршин суугаа солонгос иргэдэд хамаатай журам уу? Гадаад иргэд Солонгос улсад оршин суугаа гадаад иргэн дээр зочлох тохиолдолд хамаарах уу?
○ Иргэншил үл харгалзан хилийн чандад вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэн гэр бүл нь мөн эсэх талаарх бичиг баримтыг үндэслэн шууд хамаарал бүхий гэл бүл гэдэг нь батлагдсан тохиолдолд тусгаарлалтаас чөлөөлөгдөх бичиг авч болно
- (Гадаад иргэдийн гэр бүл мөн эсэхийг нотлох) Солонгос улсад оршин суугаа гэр бүл болон хүсэлт гаргагчийн төрсний лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, нас барсны тухай эмнэлгийн тодорхойлолт зэрэг бичиг баримтыг нэгтэн нотолно
○ Солонгос улсад оршин суугаа шууд хамаарал бүхий гэр бүл нь урт хугацаагаар оршин суугаа гадаад иргэд ч мөн адил уг журамд хамрагдана
- Гадаад иргэний үнэмлэхээр шалгах(хүсэлт гаргагч нотлох), богино хугацаагаар оршин суугаа болон хууль бусаар оршин суугч гадаад иргэний оршин сугаа эсэхийг нотлох боломжгүй тул шууд хамаарал бүхий гэр бүл дээрээ зочлох журамд хамаарахгүй
○ ЭСЯ дээр тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт, амлалт бичиг, вакцины гэрчилгээ, гэр бүл мөн эсэхээ нотлох бичиг баримт зэргийг бүрдүүлж өгнө.
Асуулт 4. 1992 онд АНУ-ын иргэншил авсан Солонгос улсад гэр бүлийн бүртгэлгүй тохиолдолд шууд хамаарал бүхий гэр бүл гэдгээ хэрхэн нотлох вэ?
○ Солонгос улсад оршин суугаа гэр бүлийн тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн лавлагаа(хасалт хийгдсэн гэр бүлийн тодорхойлолт)-г нэгтгэн нотлох боломжтой
Асуулт 5. А улсад вакцины 1-р тун, Б улсад 2-р тунгаа хийлгэсэн тохиолдолд тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж болох уу?
○ Хийлийн чандад бүрэн вакцинд хамрагдсан иргэнийг тусгаарлалтаас чөлөөлөх журам нь зөвхөн нэг улсад бүрэн тун вакцин хийлгээд 14 хоног өнгөрсөний дараа хүсэлт гаргасан иргэн байна гэж заасан байгаа.
Асуулт 6. 2 тун хийлгэх хэрэгтэй вакцины эхний тунг хийлгэсэн хүн хамрагдах боломжтой юу?
○ Зөвхөн бүрэн тун вакцинд хамрагдаад 14 хоног болсон тохиолдолд боломжтой
Асуулт 7. Вакцинд бүрэн хамрагдсан шууд хамаарал бүхий гэр бүл дээрээ зочлох зорилгоор тусгаарлалтаас чөлөөлөгдөх бичиг авсан эцэг эхтэйгээ хамт зорчиж буй насанд хүрээгүй хүүхэд вакцинд хамрагдаагүй тохиолдолд ч гэсэн тусгаарлалтаас чөлөөлөгдөх бичиг авах боломжтой юу?
○ Журамд зааснаар нас харгалзахгүйгээр зөвхөн вакцинд бүрэн хамрагдсан иргэн тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой
- Хилийн чандад вакцинд бүрэн хамрагдсан эцэг эхтэйгээ хамт зорчиж буй 6-с доош насны хүүхэд шууд хамаарал бүхий гэр бүл дээрээ зочлохийг хүндэтгэх шалтгаантай тохиолдолд нутаг буцахад нь дэмжлэг үзүүлж байгаа
- Халдвар хамгаалалтын нөхцөл байдал зэргийг харгалзан тусгайлан авч үзэх шаардлагатай тохиолдол байсан ч үндсэн журмын дагуу авч үзэх тул анхаарна уу (Солонгост бүрэн вакцинд хамрагдсан эцэг/эхтэйгээ хамт зорчиж буй насанд хүрээгүй иргэн уг тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжгүй)
Асуулт 8. Короно 19-ийн эсрэг биет үүссэн гэрчилгээ/халдвар аваад эдгэсэн гэрчилгээтэй иргэд нь вакцин тарилгатай адил тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт авах эрхтэй юу?
○ Тус улсад хийгдэж байгаа вакциндаа хамрагдан, хийлгэх шаардлагатай тунг бүрэн хийлгэсэн тохиолдолд тусгаарлалтаас чөлөөлөгдөх бичиг олгоно.
Асуулт 9. Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс, Бразил, Энэтхэг шинэ хувилбарын вирус дэгдээд байгаа оронд ямар улс орон орж байгаа вэ?
○ Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс, Бразил улс, Энэтхэг улсад шинэ хувилбарын вирусийн дэгдэлтийн хувь, халдвар авсан иргэдийн тоо зэргийг нэгдсэн байдлаар тооцож, сар бүр харьяа яамтай хамтран тогтооно.
○ 7 сарын байдлаар Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс, Малави улс, Боствана улс, Мозамбик улс, Танзани улс, Эсватини Хаант улс, Зимбабве улс, Бангладеш улс, Гвиней улс, Бразил улс, Суринам улс, Парагвай улс, Чили улс, Уругвай улс, Колумби улс, Аргентин улс, Мальта улс, Энэтхэг улс, Индонез улс, Пакистан улс, Филиппин зэрэг улсууд орно.
Асуулт 10. 3дагч орны вакцины гэрчилгээтэй бол тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж болох уу? (Жиш: А улсад вакцинд хамрагдан А улсын вакцины гэрчилгээтэй бол Б улсад тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт өгч болох эсэх?)
○ Одоогоор улс болгоны гэрчилгээний загвар, хэл, тэмдэглэгээ, бичсэн арга барил өөр, өөр байгаа учраас үнэн зөв эсэхийг тодруулах боломжгүй юм. Тиймээс 3дагч оронд тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах боломжгүй.
Асуулт 11. Вакцины гэрчилгээг хуурамчаар үйлдэх зэрэг тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлтийг хуурамчаар үйлдсэн бичиг баримтаар мэдүүлсэн тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
○ Хуурамч гэрчилгээ зэрэг бичиг баримт илэрүүлсэн тохиолдолд “Хорио цээрийн тухай хууль (12дугаар зүйл 39)”-д заасны дагуу 1 жил хүртэлх хорих ял эсвэл 10 сая хүртэлх торгууль оногдуулах ба “Хилийн шалган нэвтрүүлэх хууль”-ын дагуу хариуцлага оногдуулна.
- Халдвартай иргэнээс эмчилгээний зардал болон өөр бусдад учруулсан хохирлыг нэхэмжлэх зэрэг шийтгэлийг оногдуулахаар судлан ажиллаж байна.
- Хуурамч бичиг баримт бүрдүүлэх зөрчил ихээр гарсан улсад тусгаарлалтаас чөлөөлөх хүсэлт авахыг түр хугацаагаар зогсоохоор төлөвлөөд байна.
Асуулт 12. Хүндэтгэх шалтгаантай (шууд хамааралтай гэр бүлдээ зочлох) тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах тохиолдолд хүлээн зөвшөөрөгдөх гэр бүлийн хүрээ?
○ Дотоодод: Δ Гэр бүлийн лавлагаа Δ Иргэний бүртгэлийн лавлагаа Δ Үндсэн мэдээллийн лавлагаа
○ Гадаадад: гадаад улсад төлөөлөн суугаа удирдах газраас заасан материал (шаардлагатай бол апостиль, консулын баталгаа) зэрэг батлах бичиг баримт
Асуулт 13. Гадаад өргөмөл хүүхэд Солонгос улсад оршин сууж байгаа өөрийн төрсөн эцэг эхийн гэрт зочлох тохиолдолд хүндэтгэх шалтгаантай (шууд хамааралтай гэр бүлдээ зочлох) нөхцөлөөр тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах боломжтой эсэх?
○ Үрчлүүлсний лавлагаатай тохиолдолд тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой.
Асуулт 14. Тухайн улсад бүс нутгаар вакцины гэрчилгээ өөр өөр байгаа тохиолдолд заавал вакцины гэрчилгээг олгосон газарт харьяалагдах элчин сайдын яамандаа тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх эсэх?
○ Одоогийн байдлаар тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт авах журмаар хилээр гарах улсын аль ч элчин сайдын яаманд хүсэлтээ өгч авах боломжтой
- Хүндэтгэн үзэх шалтгаантай(шууд хамааралтай гэр бүлдээ зочлох) тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт нь аль болох өөрийн хамаарах элчин сайдын яамандаа гаргах нь зүйтэй юм.
Асуулт 15. Хамааралгүй
Асуулт 16 : БНСУ-ын төв байгууллагын мэдээлснээр Солонгос руу зорчихоос 1-2 долоо хоногийн өмнө мэдүүл гэсэн байгаа ба, хилийн чанадад КОВИД 19 цар тахлаас сэргийлэх вакцинд бүрэн хамрагдсан тохиолдолд хэзээнээс тусгаарлалтаас чөлөөлөх хүсэлтийг мэдүүлэх боломжтой вэ?
○ 7 сарын 1(Пүрэв)-ний өдрөөс эхлэн хүсэлт гаргах боломжтой бөгөөд, мэдүүлснээс хойш материал шалгах, олгох зэрэгт шаардагдах хугацааг харгалзан үзэж 1-2 долоо хоногийн өмнө хүсэлт гаргах хэрэгтэй. (тусгаарлалтаас чөлөөлөх хуудсыг Солонгост очсоны дараа мэдүүлэх болон олгох боломжгүй)
Асуулт 17 : Хүндэтгэх шалтгаантай, тусгаарлалтаас чөлөөлөх хүсэлт гаргахад анхаарах зүйл?
○ Яаралтай гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөх хүндэтгэх шалтгаан(оршуулах ёслолд оролцох)-аас бусад шалтгаантай(шууд хамаарал бүхий гэр бүлд зочлох) хүнд чөлөөлөх хуудас олгоход хугацаа орох бөгөөд ЭСЯ-ны ажлын бус цагаар дээрх зорилго бүхий чөлөөлөх хуудсыг мэдүүлэх боломжгүй.
Асуулт 18 : Хилийн чанадад КОВИД 19 цар тахлаас сэргийлэх вакцинд бүрэн хамрагдсан хүн тусгаарлалтаас чөлөөлөх хуудсаа авсан тохиолдолд түүний хүчинтэй хугацаа?
○ Тусгаарлалтаас чөлөөлөх хуудсыг авснаас хойш 1 сарын дотор хилээр нэвтэрсэн тохиолдолд хүчинтэй бөгөөд 1 сар хэтэрсэн хойно хилээр нэвтэрвэл тухайн хуудас хүчингүй болсон байна.
*Жишээ нь : Тусгаарлалтаас чөлөөлөх хуудас олгосон өдөр 2021 оны 8 сарын 1 бол 2021 оны 9 сарын 1-нээс хойш хилээр нэвтэрвэл тухайн хуудас хүчингүй юм.
Асуулт 19 : 1 болон 2 дахь тунгаа өөр өөр төрлийн вакцин хийлгэсэн тохиолдолд ч хүлээн зөвшөөрөгдөх үү?
○ Нэг улсдаа 2 тун вакцинаа бүгдийг ДЭМБ-аас яаралтай горимоор хэрэглэх жагсаалтанд оруулсан вакцин хийлгэсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх вакцинд бүрэн хамрагдман хүн гэж үзнэ.
* Нэг нь ДЭМБ-аас зөвшөөрөгдөөгүй вакцин байвал болохгүй.
Асуулт 20 : Синофарм вакцин нь BIBP(Beijing Bio-Institute of Biological Products Co-Ltd) болон WIBP(Wuhan Institute of Biological Products Co Ltd) гэсэн 2 төрөл байгаа бөгөөд ДЭМБ-аас яаралтай горимоор хэрэглэхэд зөвшөөрөгдсөн BIBP вакцинд бүрэн хамрагдсан хүн л тусгаарлалтаас чөлөөлөх хуудсыг мэдүүлэх боломжтой харин ДЭМБ-аас зөвшөөрөгдөөгүй WIBP вакцинд хамрагдсан хүн нь мэдүүлэх боломжгүй юу?
○ ДЭМБ-аас яаралтай горимоор хэрэглэж байгаа вакцинд бүрэн хамрагдсан хүнд л тусгаарлалтаас чөлөөлөх хуудас олгогдох боломжтой, ДЭМБ – аас зөвшөөрөөгүй вакцин хийлгэсэн хүмүүст олгох боломжгүй юм.
Асуулт 21 : Өмнөд Африк, Бразил, Энэтхэгийн шинэ хувилбар вирус тархсан орон өөрчлөгдсөн тохиолдолд гадаадад вакцинд бүрэн хамрагдсан иргэдийн тусгаарлалтаас чөлөөлөх хуудас олгох ажилд өөрчлөлт орох уу?
○ Тусгаарлалтаас чөлөөлөх хүсэлтийг шалгах явцад Өмнөд Африк, Бразил, Энэтхэгийн шинэ хувилбар вирус тархсан орон гэж үзэх ба тухайн улсаасаа гарах болон хилээр нэвтрэх үед тухайн вирус тархсан орон болсон ч урьдаар олгогдсон чөлөөлөх хуудас нь хүчинтэй хэвээр байна.
Асуулт 22 : Хилийн чанадад вакцинд хамрагдаж тусгаарлалтаас чөлөөлөгдөж хилээр нэвтэрсэн тохиолдолд Солонгост урьдчилан сэргийлэх вакцинд бүрэн хамрагдсан хүнтэй ижил халамж авах нөхцөл бүрдэх үү?
○ Тусгаарлалтаас чөлөөлөх тогтолцоог нэвтрүүлэхдээ одоогийн байдлаар Солонгост урьдчилан сэргийлэх вакцинд бүрэн хамрагдсан хүний халдвар хамгааллын дэглэмийг сайжруулсан арга хэмжээтэй ижил түвшинд авч үзэх нь хүндрэлтэй байгаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.