Энэ жил "Чингисийн одон" гардуулахгүй
Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр маргааш буюу арваннэгдүгээр сарын 5-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр тохиож буй.
Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, тухайн жилдээ онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хаан одон гардуулдаг билээ.
Харин энэ жилийн тухайд Чингисийн одон гардуулахгүй бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаадад томилолтоор ажиллаж байгаа юм.
Өмнөх жил буюу 2020 онд мөн энэ өдрөөр Чингис хаан одон гардуулаагүй ба 2021 оны гуравдугаар сарын 22-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой "Монгол цэргийн өдөр", Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч Жигдэрдэмидийн Гүррагчаад төрийн дээд шагнал Чингис хаан одон хүртээсэн билээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.