2021 оны Солонгос хэлний түвшин тогтоох “энгийн” шалгалтад тэнцсэн иргэдийн нэрс

2021 оны Солонгос хэлний түвшин тогтоох “энгийн” шалгалтад тэнцсэн иргэдийн нэрс

БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Солонгос хэлний түвшин тогтоох энгийн болон ур чадварын шалгалтад тэнцсэн нийт 657 иргэний нэрсийг танилцуулж байна. Тэнцсэн иргэд дараах зааврын дагуу үзлэг шинжилгээнд хамрагдаж, БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн бүртгэл хийлгэнэ.

Нэрсийг дараах холбоосоор үзнэ үү. http://hudulmur-halamj.gov.mn/news/show?id=1227

Нэг. Энгийн шалгалтад тэнцсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах заавар:

- Гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх, цээж зураг 1 хувь;

- Ерөнхий шинжилгээний төлбөр 80,000 төгрөг (ХӨСҮТ-ийн кассанд бэлэн мөнгөөр тушаах);

- Зориулалтын саванд өлөн шээс авч очих (эмийн сангаас зориулалтын сав авах);

- Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн шингэн, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглээгүй байх;

- Шинжилгээнд өөрийн өмнөөс өөр хүн оруулахыг хориглох;

- Амны хаалт (маск) заавал хэрэглэх;

- Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах;

- 2021 оны 11 дүгээр сарын 08-12-ны өдөр 09:00-14:00 цагийн хооронд хуваарийн дагуу ХӨСҮТ-д шинжилгээнд хамрагдах; 

Хоёр. БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн бүртгэл хийлгэх заавар:

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцсэн иргэд БНСУ-ын хөдөлмөрийн биржийн ажил хайгчаар байршуулах бүртгэлийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхар, 207 тоотод эхлүүлэх тул өөрийн үйлчилгээ авах боломжтой өдрийг сонгон ажлын цаг (8:30-12:30; 13:30-17:30 цагийн хооронд)-аар ирж “Ажил хайгчийн анкет” бөглөнө.

Ажил хайгчаар бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

- Цээж зураг 1 хувь (Сүүлийн 6 сард авахуулсан 3,5*4,5 хэмжээтэй, цагаан артай эгц урдаас харсан, бараан өнгийн хувцастай авахуулсан байх);

- Гадаад паспорт эх хувь (гадаад паспортын хүчинтэй хугацаа нэг жилээс дээш байх);

- Өөрийн харилцдаг банкны данс эзэмшигчийн тодорхойлолт (дансны хуулга болохгүй);

 

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.