Шинжилгээгээр коронавируст халдварын 450 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинжилгээгээр коронавируст халдварын 450 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр  450 хүнээс коронавируст халдвар илэрлээ.

“Ковид-19” халдварын шинэ тохиолдлуудын 366 нь Улаанбаатарт,  84 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Хэнтий аймагт халдварын хамгийн олон буюу 17, Архангай аймагт 15 тохиолдол батлагдсан байна. 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 8 хүн нас баржээ. Үүний нэг нь эмэгтэй, долоо нь эрэгтэй хүн байв. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1744 хүн нас бараад байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд  12 741  иргэн эмнэлэгт хэвтэж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 34 015 хүн өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.