Шинжилгээгээр коронавируст халдварын 941 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 941 хүнээс коронавируст халдвар илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 700 нь Улаанбаатарт, 241 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Орхон аймагт халдварын хамгийн олон буюу 50 тохиолдол батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 12 хүн нас баржээ. Үүний нэг нь эмэгтэй, нь эрэгтэй хүн байв. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1756 хүн нас бараад байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 12 113 иргэн эмнэлэгт хэвтэж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 31 527 хүн өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.