БНСУ-д дизель түлшний хомсдол үүсч, Хятадаас туслалцаа хүсэв

БНСУ-д дизель түлшний хомсдол үүсч, Хятадаас туслалцаа хүсэв

Өмнөд Солонгост дизель хөдөлгүүртэй машины жолооч нар мочевины уусмал их хэмжээгээр худалдан авах болсон нь тээвэрлэлт, аж үйлдвэрийг бүрэн зогсооход хүргэсэн байна. Тиймээс тус улсын засгийн газар дизель машинд ашигладаг мочевины уусмал худалдан авах хэмжээнд хязгаар тогтоожээ.

Тодруулбал, суудлын тэрэгний жолооч нар хоногт 10 литр, ачааны машины жолооч нар хоногт 30 литр мочевины уусмал худалдаж авахаар хязгаарласан байна. Мөн энэхүү хязгаарлалтыг оны эцэс хүртэл хэрэгжүүлэхээр болсныг Өмнөд Солонгосын Худалдааны яамнаас Пүрэв гаригт мэдэгдэв.

Мочевины уусмал үйлдвэрлэгч болон борлуулагч нар импорт, үйлдвэрлэл, борлуулалттай холбоотой бүхий л мэдээллийг засгийн газартаа өдөр бүр тайлагнахыг тус яамны мэдэгдэлд мөн дурджээ. Мочевины уусмалыг зөвхөн шатахуун түгээх станцад борлуулахыг зөвшөөрсөн байна.

Тус улсад дизель хөдөлгүүртэй хоёр сая орчим тээврийн хэрэгсэл байгааг салбарын мэргэжилтнүүд тооцоолсон юм. Дизель хөдөлгүүртэй автомашины жолооч нар ШТС-аас мочевины уусмал худалдаж авахдаа иргэний үнэмлэх, автомашины бүртгэлтэй дугаараа үзүүлэх аж.

Ерөнхий сайд Ким Бу Кюн засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр хомсдол үүсэх эрсдэлийг урьдчилан тооцоолоогүй явдалд хүлцэл өчсөн байна. Мөн нийлүүлэлтийг хэвийн болгох хүртэл хязгаарлалтыг үргэлжлүүлэн явуулах шаардлагатайг онцолжээ.

Өнгөрсөн сард Хятадын гаалийн газраас дотоодын зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс мочевины уусмалын экспортыг зогсоож байгаагаа мэдэгдсэн. Хятад энэ оны нэгээс есдүгээр сарын хооронд Өмнөд Солонгосын мочевины импортын 97 хувийг хангаж байв.

Ийнхүү Өмнөд Солонгос энэ долоо хоногт нэн шаардлагатай байгаа нийлүүлэлтийг хангах зорилгоор нисэх онгоцуудаа Австрали руу илгээсэн билээ. Мөн өөр ханган нийлүүлэгчийг олохоор хичээж буй. Цаашлаад хомсдол бууруулахад туслалцаа үзүүлэхийг Хятадын талаас хүсчээ.

Эх сурвалж: REUTERS

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д ковидтой зэрэгцэн амьдрах шинэ дүрэм үйлчилж байна 2021-11-08

БНСУ, Сингапур дижитал худалдааны гэрээг энэ онд багтаан байгуулахыг зорьж байна 2021-11-08

БНСУ-ын компаниуд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийнхээ мэдээллийг АНУ-д өгчээ 2021-11-10

“Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг гарна 2021-11-10

БНСУ-д шатахууны татварыг түр хугацаагаар бууруулжээ 2021-11-12

БНСУ-д дизель түлшний хомсдол үүсч, Хятадаас туслалцаа хүсэв 2021-11-13

БНСУ-д халдварын тохиолдлын тоо сүүлийн зургаан өдөр дараалан 2000 давжээ.  2021-11-15

БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг “MTV Europe Music Awards” хөгжмийн наадмаас дөрвөн шагнал хүртсэн 2021-11-15

Ким Жон Ун нэг сарын дараа анх удаа олны өмнө гарч ирэв. 2021-11-16

БНСУ дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах төв албан ёсоор ажиллаж эхэллээ 2021-11-16

БНАСАУ Хятадтай худалдаагаа сэргээхээр төмөр замын байгууламж барьж байна 2021-11-16