Боловсролын салбарын төсөв цахим боллоо

Боловсролын салбарын төсөв цахим боллоо

Өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын 2022 оны төсвийг Улсын Их Хурал баталсан. Баталсан төсвийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны салбар ирэх онд 2,4 их наяд төгрөгийн төсөв захиран зарцуулна.

Төсөв баталснаас хойш эхний ажлын өдөр буюу өнөөдөр Боловсрол, Шинжлэх ухааны яам, Сангийн яам, Боловсролын мэдээллийн технологийн төв хамтарсан сургалт зохион байгууллаа. Сургалтад орон нутгийн боловсролын газрын удирдлагууд, төсөв, санхүү, статистик, мэдээллийн сан хариуцсан 80 орчим мэргэжилтэн хамрагдаж төсвийн цахим шилжилтийг хэрхэн удирдан зохион байгуулах талаар мэдээлэл авлаа.

Боловсрол, шинжлэх ухааны яам Монгол Улсын хэмжээнд анх удаа салбарын төсвийн төслийг цахимаар нэгтгэн хүлээж авсан. Ирэх онд боловсролын салбарт эрх зүйн болон төсвийн реформ хийгдэнэ. Тиймээс энэ мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах, зөв удирдан зохион байгуулахаас энэ реформ хэрхэн амжилттай хэрэгжих вэ гэдэг нь хамаарах юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ чуулганы нэгдсэн хуралдаан (2021-11-13)-аар Улсын ирэх оны төсвийг баталжээ. 2021-11-15

У.Хүрэлсүх: “Тэрбум мод” хөдөлгөөнийг дагаж жимс, жимсгэнэ, нарийн ногоо, эмийн ургамлын үйлдвэрлэл нэмэгдэнэ 2021-11-15

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын гишүүнээр сонгогдлоо 2021-11-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2021-11-15

Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болж өндөрлөлөө 2021-11-15

Боловсролын салбарын төсөв цахим боллоо 2021-11-15

БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон 2021-11-16

Шинжилгээгээр коронавируст халдварын 753 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-11-16

Монголд цагаан будааг анх удаа амжилттай тариалж, хураан авлаа 2021-11-16

Ажиллах хүч зуучлагч компанийн хөрөнгийн доод хэмжээг 300 сая төгрөгөөр тогтооно 2021-11-16

Т.Цэнд-Аюуш жюү жицүгийн дэлхийн аварга болов 2021-11-16