Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг  өнөөдөр  хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд АНУ-ын Засгийн газар КОВАКС-ын шугамаар манай улсад Пфайзер вакцины 1 088 100 тун хандивласанд талархал илэрхийллээ. АНУ-д 5-11 насны хүүхдийг ковидын эсрэг вакцинд хамруулах талаар АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв зөвшөөрөл өгсөн. Манай улс хүүхдийн вакцинжуулалтын асуудлаар зөвлөмж хүссэн захидлыг БиоНТек/Пфайзер компани руу хүргүүлсэн гэж Ерөнхий сайд хэллээ. Элчин сайд Майкл Клечески хүүхдийн вакцинжуулалтын асуудлаар судалж, Ерөнхий сайдад мэдээлэл өгөхөө илэрхийллээ.

Засгийн газар цахим засаглалыг бэхжүүлэх, авлигын эсрэг тэмцэхэд онцгой анхаарч ажиллаж буй. Ерөнхий сайд Авлигын эсрэг үндэсний хороог ахалж ажиллаж, үр дүнд хүрэхийг зорьж байна. Авилгатай тэмцэх Ажлын хэсэг байгуулсан авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлж ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд энэ хүрээнд АНУ-тай ардчиллыг бэхжүүлэх, авлигын гэмт хэргийн эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх эрмэлзлэлээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мөн ярилцлаа. Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон, тээвэр логистик, эрчим хүч, бүтээмж, санхүүжилтийн эх үүсвэр зэрэг хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг Засгийн газар  анхаарч байгааг онцлоод Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зорилтуудын хүрээнд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинжилгээгээр коронавируст халдварын 491 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-11-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ойн судалгаа, хөгжлийн агентлаг байгуулна 2021-11-15

УИХ чуулганы нэгдсэн хуралдаан (2021-11-13)-аар Улсын ирэх оны төсвийг баталжээ. 2021-11-15

У.Хүрэлсүх: “Тэрбум мод” хөдөлгөөнийг дагаж жимс, жимсгэнэ, нарийн ногоо, эмийн ургамлын үйлдвэрлэл нэмэгдэнэ 2021-11-15

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын гишүүнээр сонгогдлоо 2021-11-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2021-11-15

Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болж өндөрлөлөө 2021-11-15

Боловсролын салбарын төсөв цахим боллоо 2021-11-15

БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон 2021-11-16

Шинжилгээгээр коронавируст халдварын 753 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-11-16

Монголд цагаан будааг анх удаа амжилттай тариалж, хураан авлаа 2021-11-16