Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны ойд зориулсан үзэсгэлэн Улаан-Үд хотноо нээгджээ
ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Улаан-Үд хотноо нээгдсэн тухай Буриадын Соёлын яам лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
“Бүгд Найрамдах Буриад Улсын Үндэсний номын санд ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан баримтат гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд 1921 онд Хиагт хотод суурь нь тавигдсан хоёр талын хамтын ажиллагааны түүхийг гэрчлэх гэрэл зураг бүхий архивын материалыг 12 үзмэрийн самбарт дэлгэлээ" гэж тус яам мэдээлэв.
Үзэсгэлэнг ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд хот дахь төлөөлөгчийн газар бэлтгэсэн байна. Нээлтэд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий Консул Г.Амарсанаа оролцжээ.
Энэ жил Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Хоёр улсын харилцааны түүх 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр буюу ЗСБНХОУ -ын Засгийн газар, Монголын Ардын засгийн газрын хооронд Найрамдлын хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс эхтэй билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.