“Apple” төхөөрөмжөө өөрөө засах үйлчилгээ танилцуулжээ
“Манай компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид тун удахгүй баталгаатай сэлбэг, багаж хэрэгсэл, гарын авлагын тусламжтайгаар өөрсдийн төхөөрөмжөө засах боломжтой болно” гэж Америкийн технологийн “Apple” компани лхагва гарагт мэдэгдлээ.
Тодруулбал, 2022 оны эхэн үеэс нэвтрүүлэх төхөөрөмжөө өөрөө засах үйлчилгээг эхний ээлжинд “iPhone 12”, “iPhone 13” гар утастай хүмүүс хэрэглэх боломжтой бөгөөд түгээмэл эвдрэл гэмтэлд тооцогддог дэлгэц, цэнэг хураагуур, камераа засах боломж бүрдэх ажээ. Ингэхийн тулд хэрэглэгчид шаардлагатай сэлбэг хэрэгслээ компаниас худалдан авах шаардлагатай байна.
Энэхүү хөтөлбөрийг хамгийн эхлээд АНУ-д хэрэгжүүлэх бөгөөд цаашид шат дараатайгаар бусад орнуудад нэвтрүүлнэ гэж “Apple” мэдэгджээ. Одоогоор “Apple”-ын хэрэглэгчид компаниар юм уу албан ёсны эрхтэй засвар үйлчилгээ үзүүлдэг 5000 гаруй газарт хандан төхөөрөмжөө засуулдаг юм. Мөн 2019 оноос хэрэгжүүлсэн “Independent Repair Provider” хөтөлбөрийнх нь хүрээнд 2800 засварын газар “Apple”-ын бүтээгдэхүүнийг засварладаг ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.