Судлаачид коронавирусний олон мутацитай шинэ хувилбарын талаар анхааруулжээ

Судлаачид коронавирусний олон мутацитай шинэ хувилбарын талаар анхааруулжээ

Их Британийн судлаачид Ботсванад анх илэрсэн гэж үзэж буй “COVID-19”-ийн шинэ хувилбарын талаар олон нийтэд анхааруулжээ. Энэ нь одоогоор илэрсэн хамгийн олон мутацитай хувилбарт тооцогдож байна.

“Ню” хэмээн нэрлэгдэх төлөвтэй байгаа энэ хувилбараар халдварласан нийт 10 тохиолдол одоогоор бүртгэгдээд байгаа ч хэдийнээ гурван оронд илрээд байгаа тул өргөн хүрээг хамран тархаж болзошгүйд мэргэжилтнүүд санаа зовниж байна. 
Шинжлэх ухаанд “B.1.1.529” хэмээн нэрлээд буй уг хувилбар нь 32 мутацитай тул халдварлах чадвар өндөр, мөн вакцинд тэсвэртэй байж болзошгүй аж.

Лондоны их сургуулийн коллежийн генетикч, профессор Франсуа Баллугийн ярьснаар, уг хувилбар нь дархлаа нь дарангуйлагдсан, эсвэл ДОХ-той болох нь хараахан оношлогдоогүй хүнд удаан үргэлжилсэн халдварын улмаас үүссэн байж магадгүй байна.

Мөн вирусний өргөс уураг өөрчлөгдсөн нь одоогийн вакцинуудын үйлчлэлд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд үүний учир нь вакцинууд дархлааны тогтолцоонд өргөс уургийн хуучин байдлыг таниулсантай холбоотой байна.

Хааны коллежийн вирус судлаач, доктор Том Пикокийн хувьд уг хувилбарын мутациудын хослолыг “аймшигтай” хэмээн тодорхойлоод, одоогоор дэлхийн хэмжээнд давамгайлан тархаж буй “Дельта” зэрэг бусад хувилбаруудтай харьцуулахад маш аюултай байж болзошгүй гэжээ.

“B.1.1.529” хувилбараар халдварласан нийт тохиолдлын гурав нь Ботсванад, зургаа нь Өмнөд Африкт, нэг нь Африк тивээс ирсэн Хонконгийн оршин суугчаас илэрчээ. Одоогоор Их Британид ийм хувилбарын тохиолдол илрээгүй байгаа ч тус улсын Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг нөхцөл байдлыг нягт ажиглаж байгаа ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ стратегийн нөөцөөсөө 50 сая торх нефть гагахаар боллоо 2021-11-24

Шинэ Зеланд гадаадын жуулчдад хилээ дахин таван сарын турш хаахаар шийдвэрлэв 2021-11-24

Германд сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 66 884 шинэ тохиолдол илэрсэн 2021-11-24

Японы 70 гаруй компани дижитал валют гаргахаар төлөвлөж байна 2021-11-25

ОХУ, БНХАУ-ын хилийн боомтын түгжрэл ихэсчээ 2021-11-25

Судлаачид коронавирусний олон мутацитай шинэ хувилбарын талаар анхааруулжээ 2021-11-26

Европын холбоо ирэх гуравдугаар сараас вакцинд хамрагдсан иргэдэд хилээ нээх саналтай байна. 2021-11-26

“Омикрон” хурдан халдварладаг, хүндээр өвчлүүлдэг эсэх нь одоогоор тодорхойгүй байна 2021-11-29

Хятадын эх газарт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 21 тохиолдол шинээр илэрсэн 2021-11-29

Омикрон хувилбарын тархац нэмэгдэж, улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ 2021-11-29

Израил коронавирусний шинэ хувилбар дэгдсэнтэй холбогдуулан гадаадын иргэдэд 14 хоног хилээ хаана 2021-11-29