Европын холбоо ирэх гуравдугаар сараас вакцинд хамрагдсан иргэдэд хилээ нээх саналтай байна.

Европын холбоо ирэх гуравдугаар сараас вакцинд хамрагдсан иргэдэд хилээ нээх саналтай байна.

Европын холбооны эрх баригчид цар тахлыг хумих зорилгоор хязгаарлалтын арга хэмжээг авсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд ирэх гуравдугаар сараас эхлээд холбооны бүс нутагт нэвтрэх аливаа гадны иргэн "Ковид-19" вакцинд хамрагдсан хүмүүсийг хилээрээ нэвтрүүлэх тухай аялал жуулчлалын шинэчилсэн журмыг гаргаснаа зарлалаа.

Үүний зэрэгцээ ирэх оны нэгдүгээр сараас вакцины хүчинтэй хугацааг 9 сар байхаар тооцохоос гадна вакцины нэмэлт тунтай байх тухай ч шинэчилсэн журамдаа тусгажээ. Өөрөөр хэлбэл, Европын холбооны хилээр нэвтрэх тухайн аялагч нь  9 сарын дотор вирусний эсрэг вакцинд хамрагдсан байх тухай тодорхой зааж өгсөн байна.

Мөн гишүүн орнууд Европын холбооноос зөвшөөрөл аваагүй боловч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөлтэй вакцинд хамрагдсан иргэдэд хилээ нээх саналтай байна. Гэхдээ ийм аялагчдын хувьд хилээр нэвтрэхдээ заавал вирусний шинжилгээ өгсөн байх шаардлагыг тавьж байна. Шинжээчид Европын холбооны орнууд хязгаарлалтаа чангатгаж байгааг дахин халдварын шинэ давлагаа үүсэхээс сэргийлж байна гэж харж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинэ Зеланд гадаадын жуулчдад хилээ дахин таван сарын турш хаахаар шийдвэрлэв 2021-11-24

Германд сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 66 884 шинэ тохиолдол илэрсэн 2021-11-24

Японы 70 гаруй компани дижитал валют гаргахаар төлөвлөж байна 2021-11-25

ОХУ, БНХАУ-ын хилийн боомтын түгжрэл ихэсчээ 2021-11-25

Судлаачид коронавирусний олон мутацитай шинэ хувилбарын талаар анхааруулжээ 2021-11-26

Европын холбоо ирэх гуравдугаар сараас вакцинд хамрагдсан иргэдэд хилээ нээх саналтай байна. 2021-11-26

“Омикрон” хурдан халдварладаг, хүндээр өвчлүүлдэг эсэх нь одоогоор тодорхойгүй байна 2021-11-29

Хятадын эх газарт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 21 тохиолдол шинээр илэрсэн 2021-11-29

Омикрон хувилбарын тархац нэмэгдэж, улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ 2021-11-29

Израил коронавирусний шинэ хувилбар дэгдсэнтэй холбогдуулан гадаадын иргэдэд 14 хоног хилээ хаана 2021-11-29

“Пфайзер” компани омикроны эсрэг вакцин гаргах боломжтой гэдгээ мэдэгдлээ. 2021-11-30