ОХУ-ын ГХЯ: Олигархууд хүүхдүүдээ гадаадаас авчрахаар хөөцөлдөж байна

ОХУ-ын ГХЯ: Олигархууд хүүхдүүдээ гадаадаас авчрахаар хөөцөлдөж байна

Шинэ төрлийн коронавирусний халдвар эрчтэй тархаж байгаа тул ОХУ өнөөдрөөс /2020.03.30/ эхлэн хилээ бүрэн хааж, агаар, хуурай, усан замын бүх хөдөлгөөнийг зогсоолоо. Гадаадаас эх орондоо харихыг хүссэн орос иргэдийг авчрах тусгай үүргийн онгоц л нисэх юм.

ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Facebook хуудсаараа дамжуулан, тэрбумтан баячууд гадаадаас хүүхдийг нь авчрахыг хүсэн, утасдаж байгаа талаар мэдэгдлээ.

Тэд Их Британид сүйрэл болж байгаа тул хүүхдээ авчрахаар хувийн онгоц явуулах хэрэгтэй байна, зөвшөөрөл өгөөч гэж хүссэн гэнэ. Тэндээ байх хэрэгтэй гэж хэлэхэд “Англид бид эрүүл мэндийн даатгалгүй болсон. Шинжилгээ өгөхөд л 450 фунт стерлинг болж байна” гэж хариулсан ажээ.


Харин хатагтай Захахова тийм хүмүүст тун хатуу хариулт өгчээ.

“Та нарын их хэмжээний мөнгөө шилжүүлж, үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан орнууд чинь одоо та нарыг хөөж байна. Эх орноо хүнд хэцүү үед та нар дэмжээгүй. Одоо дэлхийн олон орны нисэх буудалд гэртээ харих хүсэлтэй орос иргэд дугаарлан зогсож байна. Та нар эх орон, ард түмнээ хүндлэхээс эхэл” гэж бичсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.