БНСУ-д “Disney+” үйлчилгээ нь богино хугацаанд олон үнэнч үйлчлүүлэгчтэй болжээ.

БНСУ-д “Disney+” үйлчилгээ нь богино хугацаанд олон үнэнч үйлчлүүлэгчтэй болжээ.

БНСУ-д Америкийн “Walt Disney” компанийн “Disney+” стриминг үйлчилгээ нэвтэрснээс хойш сар хүрэхгүй хугацаа өнгөрч байхад идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо нэг сая давсан талаар зах зээлийн судалгааны нэгэн фирм өнөөдөр мэдээлжээ.

“Nielsen KoreanClick” фирмийн мэдээллээр, БНСУ-д “Disney+” стриминг үйлчилгээний долоо хоног тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 11 дүгээр сарын 15-21-нд 1.01 саяд хүрснээр хэрэглэгчдийнхээ тоогоор тавдугаарт бичигдэх интернэтэд суурилсан телевиз, контентын үйлчилгээ болжээ.

Энэхүү жагсаалтыг 4.71 сая хэрэглэгчтэй “Netflix” тэргүүлж байгаа бол дотоодын “Wavve”, “Tving” үйлчилгээнүүд нь 1.88 сая, 1.65 сая хэрэглэгчтэйгээр удаалж байна. Эдгээрийн араас мөн дотоодын, цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Coupang” компанийн “Coupang Play” 1.1 сая хэрэглэгчтэйгээр бичигдэж байна.

“Disney+”-ын хэрэглэгчид өдөрт дунджаар стриминг үйлчилгээнд 57 минут, долоо хоногт 2.3 хоног идэвхтэй байгааг тоон мэдээлэл харуулж байна. “Nielsen KoreanClick”-ийн мэдээлснээр, “Disney+” үйлчилгээ нь БНСУ-д богино хугацаанд олон үнэнч үйлчлүүлэгчтэй болж чаджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ким Жөн Ирийн гэгээн дурсгалын өдөрт 2021-11-29

БНСУ-н Засгийн газар зай барих журмыг үргэлжлүүлэн сулруулахгүй 2021-11-29

БНСУ-д “омикрон” хувилбар тархахаас сэргийлэх арга хэмжээг чангатгахыг үүрэг болгожээ 2021-12-01

БНСУ-н “Samsung” автомашинд зориулсан хиймэл оюун ухаант чипээ танилцуулжээ. 2021-12-01

Хойд Солонгос засгийн газраас савхин хүрмийг хориглолоо. 2021-12-01

БНСУ-д “Disney+” үйлчилгээ нь богино хугацаанд олон үнэнч үйлчлүүлэгчтэй болжээ. 2021-12-01

БНСУ-д "Омикрон" хувилбар албан ёсоор бүртгэгдлээ. 2021-12-01

Шуурхай мэдээ: БНСУ-д COVID19-ын мутацлагдсан вирус болох “Омикрон" вирусын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдлээ. 2021-12-02

БНСУ-д монгол охин бусдын хүчирхийлэлд өртсөн байна. 2021-12-02

Инчеон хотод амьдардаг гэрлэсэн хос “омикрон” хувилбараар халдварласан 2021-12-02

БНАСАУ энэ сард болох бүгд хурлаар ирэх жилийн төлөвлөгөөг хэлэлцэнэ 2021-12-02