Ганга нуурын хөвөөнд энэ жил 5000 гаруй хун чуулжээ
Сүхбаатар аймгийн Ганга нуурын хөвөөнд энэ жил 5000 гаруй хун чуулж, 12 мянга гаруй жуулчин үзсэн гэсэн орон нутгийн судалгаа гарчээ. Энэ тоо нь өмнөх жилүүдтэй харьцуулахад маш өндөр үзүүлэлт аж.
Хунгийн чуулгыг энгийн жуулчид, шувуу судлаачид, гэрэл зурагчид, эрдэмтэд илүү олноор очиж сонирхсон байна.
Мөн 2019 оноос Ганга нуурын усны түвшин, эргийн толио тэлсэн нь хун олноор чуулахад нь сайнаар нөлөөлж байна гэв.
Түүнчлэн Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн нутаг Түргэн цагаан нуурт жил бүрийн намар хунгийн чуулган болдог аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.