Жүдочид нэг алт, таван хүрэл медаль хүртлээ

Жүдочид нэг алт, таван хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн Ливан улсын Бейрут хотноо боллоо. Энэхүү тэмцээний өсвөр үеийн ангилалд Монголын тамирчид нэг алт, 2 хүрэл медаль хүртсэн бол залуучуудын ангилалд 3 хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, охидын -57 кг-ын жинд Сонгино хайрхан дүүргийн спорт хорооны тамирчин О.Оюунчимэг алт, +70 кг-д Хан-Уул дүүрэг "Женко" клубийн тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл, хөвгүүдийн 55 кг-д Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин Б.Жанцандорж хүрэл медаль хүртлээ.

Харин залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Чингэлтэй дүүргийн спорт хорооны тамирчин Э.Хүслэн хүрэл, эрэгтэйчүүдийн -90 кг-д Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, Хилийн 0208 дугаар тусгай салбарын тамирчин Ц.Ган-Эрдэнэ, -100 кг-д Боржин төв дэвжээний тамирчин Б.Хүдэрчулуун нар хүрэл медаль хүртсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.