ОХУ: Өмнөд Солонгосыг Курилийн арлуудад хөрөнгө оруулахыг уриалсан.
ОХУ Өмнөд Солонгосыг Курилийн арлууд гэж нэрлээд байгаа тарифгүй бүсэд хөрөнгө оруулахыг уриалсан байна. ОХУ-ын Шадар сайд Юрий Петрович Трутнев Өмнөд Солонгосын Ерөнхий сайдын орлогч Хон Нам Ки-тэй цахим уулзалт хийж, эдийн засгийн хамтын ажиллагаа болон бусад асуудлаар ярилцсан тухай Оросын засгийн газар мягмар гарагт мэдээллээ.
Шадар сайд Юрий Петрович Трутнев мөн Алс Дорнодын Холбооны тойрог дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилладаг. Тэрбээр Оросын Алс Дорнодод хөрөнгө оруулалт татахын тулд Орос улс хүчин чармайлт гаргаж байна гэж цахим уулзалтын үеэр дурдсан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн есдүгээр сард болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Курилийн арлуудад гаалийн татваргүй бүс байгуулах төлөвлөгөөг танилцуулсан. ОХУ уг төсөлд гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхтэй урих болно гэж тухайн үед ерөнхийлөгч Владимир Путин онцолж байсан.
Ийм төлөвлөгөө нь Япон-Оросын эдийн засгийн хамтын ажиллагааг Умардын аль нэг улсын хууль эрх зүйн байр сууринд хохирол учруулахгүйгээр явуулах зорилготой зөрчилдөж байна гэж Японы тал үзэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.