"Squid Game"-ын О Ён Су "Алтан бөмбөрцөг" хүртлээ

"Squid Game"-ын О Ён Су "Алтан бөмбөрцөг" хүртлээ

"Netflix"-ын шилдэг цувралаар шалгараад байгаа "Squid Game" дэлхий даяар шуугиан тарьсан. Тус киноны сонирхолтой дүрүүдийн нэг болох нэг номерийн тоглогчийн дүрийг бүтээсэн О Ён Су тус наадмаас "Шилдэг туслах дүр"-ийн шагналыг хүртжээ.  Ингэснээр тэрбээр "Алтан бөмбөрцөг"-ийн эзэн болсон анхны Солонгос хүн болж байгаа аж.

Өмнөх жилүүдийнхээс ялгаатай нь тус наадам энэ жил үзэгчгүйгээр зохион байгуулагджээ. Киноны хамт олон цар тахалтай холбогдуулан энэ удаагийн наадамд очих боломжгүй болсноо мэдэгдээд байсан. "Squid Game" цуврал "Шилдэг цуврал" номинацад нэр дэвшсэн бол гол дүрийн жүжигчин И Жон Жэ "Шилдэг гол дүр"-д тус тус нэр дэвшсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.