НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ирэх 7 хоногт Умард Солонгосын пуужингийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байна

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ирэх 7 хоногт Умард Солонгосын пуужингийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байна

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ирэх долоо хоногт яаралтай хуралдаж, Хойд Солонгосын хөөргөсөн пуужингийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

АНУ, Их Британи, Франц зэрэг таван орон Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдааныг хийх хүсэлт гаргасан тухай НҮБ-аас мэдээллээ. Хурлыг ирэх даваа гарагт хуралдуулахаар бэлтгэж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын "Родонг Синмун" сонин тус улс хэт авианы пуужин харвасан талаар мэдэгдсэн. Туршилтад Япон, АНУ баллистик пуужингийн технологи ашигласан нь Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн оны ес, аравдугаар сард Умард Солонгос пуужин харвах үед Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж байсан. Барууны орнууд пуужин хөөргөхийг буруушаасан мэдэгдэл хийхийг уриалсан ч БНХАУ, ОХУ эсэргүүцсэн байна.

Тус хоёр улс Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцлахыг бусад улс оронд уриалж, барууны орнуудаас өөр байр суурьтай байгаагаа илэрхийлж байна.

Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг дахин нэгдсэн фронт гаргаж чадахгүй байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Казахстан улсын нөхцөл байдлыг гаднаас халдан довтолсон гэж дүгнэжээ 2022-01-06

“Sinopharm”, “Sinovac”-ийн вакцинууд “омикрон”-оор халдварлан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс сэргийлж байна 2022-01-06

Казахстаны ерөнхийлөгч анхааруулалгүй буудах эрхийг зэвсэгт хүчиндээ өгчээ 2022-01-07

Анхааруулгагүй гал нээх тушаалаа хүчингүй болгохыг Казахстаны эрх баригчдад уриалжээ 2022-01-08

“Honda” Хятадад цахилгаан автомашины үйлдвэрүүдээ байгуулна 2022-01-08

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ирэх 7 хоногт Умард Солонгосын пуужингийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байна 2022-01-08

Алматы хотын нисэх буудлыг тодорхойгүй хугацаагаар хаажээ 2022-01-10

Японд өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо 8000 давжээ 2022-01-10

Н.Назарбаев аюулгүй байдлын зөвлөлийн албан тушаалаа өөрийн хүслээр хүлээлгэн өгсөн гэв 2022-01-10

"Squid Game"-ын О Ён Су "Алтан бөмбөрцөг" хүртлээ 2022-01-10

Аун Сан Су Чид дөрвөн жилийн хорих ял оноожээ 2022-01-10