Шинжилгээгээр коронавируст халдварын 1818 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинжилгээгээр коронавируст халдварын 1818 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1818 тохиолдол батлагджээ. Энэ нь өмнөх өдрийнхөөс 610 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1227 нь нийслэлд,  565 нь аймаг, орон нутагт батлагдсан бол 26 тохиолдол гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Орон нутагт хамгийн олон буюу  108 тохиолдол Төв аймагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барснаар уг өвчнөөр нийт 2001 хүн эндээд байна.

Одоогоор улсын хэмжээнд халдвартай 4781 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • биеийн байдал хөнгөн 1253,
  • хүндэвтэр 2873, хүнд 618,
  • нэн хүнд оноштой 37 хүн байна.

Харин хөнгөн хэлбэрээр өвдсөн 14 354 хүн гэрийн хяналт ажиглалтад байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.