"Хуримтлалтай хүүхэд" бодлого хэрэгжиж эхэллээ

"Хуримтлалтай хүүхэд" бодлого хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын "Хуримтлалтай хүүхэд" бодлого хэрэгжиж эхэллээ. 2022 онд байгалийн баялгаас олох орлогын хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрт Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлал үүсгэнэ.

Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрвээ хүсвэл Ирээдүйн өв сангаас Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг мөнгөн хэлбэрээр авах боломжтой юм.

Тухайлбал, 2022 оны 1 дүгээр сарын 1-ээс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүсвэл сар бүрийн хуримтлалаа 100 хувь, 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал хугацаанд 50 хувийг мөнгөн хэлбэрээр авах боломжтой байна.

Хүүхдийн хуримтлалаа мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг иргэдэд хамгийн чирэгдэл багатай байхаар зохион байгуулж байгаа бөгөөд хүсэлтээ ehalamj.mn цахим хуудас, ebarimt гар утасны аппликейшн ашиглан сар бүр цахимаар, мөн өөрийн харьяалагдах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст биечлэн очиж жилд нэг удаа гаргаж болно.

Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргасан бол сар бүрийн 20-ны өдөр банк дахь хүүхдийн нэрийн дансанд орно гэж Сангийн яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ӨРНИЙН ЗУРХАЙ 2022.01.12. 2022-01-12

БНСУ-ын зарим компани Монголын орон сууцны бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэйгээ илэрхийлжээ 2022-01-12

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан нийт 34 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.  2022-01-12

"Алдарт эх" одонгийн материал хүлээн авч эхэллээ 2022-01-12

Шинжилгээгээр коронавируст халдварын 1818 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-01-12

"Хуримтлалтай хүүхэд" бодлого хэрэгжиж эхэллээ 2022-01-12

Ч.Болортуяа: Сар бүр хүсэлт гаргаж, ХҮҮХДИЙН МӨНГӨ авдаг журмыг өөрчлөх асуудлыг судлах чиглэл өглөө 2022-01-12

Гадаадаас ирж байгаа иргэдийг буудалд тусгаарлахгүй 2022-01-12

ЗГ: Төрийн зарим төрлийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2022-01-12

"King tug" Н.Төгсцогтын тулаан энэ сарын 22-нд болно 2022-01-13

Шинжилгээгээр коронавируст халдварын 2279 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-01-14