Францад нэг өдрийн дотор коронавирусний 460 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ

Францад нэг өдрийн дотор коронавирусний 460 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ

Өчигдөр буюу 18-ны өдөр Францад коронавирусний халдвар авсан 464769 тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын Нийгмийн Эрүүл мэндийн яамны мэдээллээ. Энэ нь цар тахал гарсан цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Одоогийн байдлаар тус улсад халдвар авсан 26 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 3881 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Омикрон хувилбарын тархалт хурдтай байгаагийн улмаас Францад сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол огцом нэмэгдсээр байна.

Францын Ерөнхий сайд Жан Кастекс мөн өдөр мэдээлэхдээ, Засгийн газрын зүгээс 250-аас доош ажилтантай зочид буудал, нийтийн хоолны газрууд, аялал жуулчлалын болон үзэсгэлэнгийн компаниудад тусламж үзүүлнэ гэв.

Тус улсын парламент энэ сарын 16-ны өдөр вакцинд хамрагдаагүй иргэдийг нийтийн хоолны газар, спорт заал зэрэг олон нийтийн газруудад нэвтрэхийг хориглосон хуулийн төслийг баталсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадад коронавирусний дотоодын халдварын 127 шинэ тохиолдол бүртгэгдсэн 2022-01-18

Тонгагийн галт уулын дэлбэрэлт 1100 оноос хойших хамгийн хүчтэй дэлбэрэлт гэж үзэв 2022-01-18

Шведэд “омикрон” хувилбарын шинэ мутац илрүүлжээ 2022-01-18

Нурсултан Назарбаев үймээний дараа анх удаа мэдэгдэл хийлээ 2022-01-19

Агаарын тээврийн хэд хэдэн компани АНУ руу хийх нислэгээ цуцалж байгаагаа мэдэгджээ 2022-01-19

Францад нэг өдрийн дотор коронавирусний 460 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ 2022-01-19

Австралид ажиллах хүчний хомсдол үүсжээ 2022-01-21

АНУ-д ирэх бүх гадаадын иргэдээс вакцины гэрчилгээ шаардана 2022-01-21

Японд коронавирусний халдварын 46 мянган тохиолдол илэрсэн. 2022-01-21

“Toyota” коронавирусний дэгдэлтийн улмаас үйлдвэрлэлээ түр зогсоож байна 2022-01-21

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ 2022-01-21